Ньюс хөтөч: Үүрэн холбооны операторуудын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Үүрэн холбооны операторуудын өдөрлөг болно

Ньюс хөтөч: Үүрэн холбооны операторуудын өдөрлөг болно

ХОТЫН ЦАГ АГААР

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Үс засуулахад тохиромжгүй

Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 

  • МХЕГ-ын хурлын танхимд ‘Импортын хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах нь’ сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.

09.30

  • Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн ЮНЕСКО-ийн комисстой хамтран ‘Тогтвортой хөгжил: Оюуны соёл’ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Налайх дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Налайхын орд газарт нүүрс олборлогч иргэдтэй уулзаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэх юм.
  • Blue Sky hotel 3-р давхарт Daimond Hall-д Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулах Ногоон барилгыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг болно. УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нээж оролцоно.

11.00

  • ‘Хэрэглэгчээ сонсъё 2017’ нээлттэй өдөрлөг үүрэн холбооны оператор компаниудад болно. ‘Мобиком корпораци’ ХХК – ТЭДИ төвийн 1-р давхрын үйлчилгээний танхимд, ‘Юнител’ ХХК – 40 мянгат салбарын үйлчилгээний танхимд, ‘Скайтел’ ХХК – Скайтел Төв байрны 1-р давхрын үйлчилгээний танхимд болно. 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ёслолын ажиллагаа болно. Энэхүү ажиллагаанд БХЯ, БСШУСЯам, Соёлын өвийн үндэсний төв болон Нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд хүрэлцэн ирж, тус чуулгад Батламжуудыг гардуулна. ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн 10-ыг нь уран бүтээлдээ тусгадаг ЦДБЭЧ нь эдгээр Батламжийг цогцоор нь хүлээж авах анхны урлагийн байгууллага болж байгаагаараа онцлог болно.

12.00

  • Стандарт хэмжил зүйн газрын төв байранд УБТЗ-ын Зүүнхараагийн вагон засварын депод олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 стандартыг хангасан гэрчилгээг олгоно. Энэхүү олон улсын стандартыг хангаснаар Зүүнхараагийн вагон депогийн засварын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Орос болон Хятадын вагоныг засах эрх нь нээгдэж байгаа юм. Мөн төмөр замын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан УБТЗ ОХУ-аас авч байгаа 1000 хуучин вагоныг тус депо олон улсын стандартад нийцүүлэн засварлаж тээврийн хэрэгцээг хангах ажлыг гүйцэтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж