Жонни Депп “Карибын дээрэмчид”-ээс 200 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Жонни Депп “Карибын дээрэмчид”-ээс 200 саяыг олжээ

Жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны тав дахь цувралд тоглохоор гэрээ байгуулжээ.  Тэрбээр 2003 онд дэлгэцнээ анх гарсан “Хар сувдны хараал”-аас хойшхи дөрвөн цувралд тоглож, нийт 200 сая фунт стерлингийн ашиг олсон гэнэ. “Карибын тэнгисийн дээрэмчид”  дөрвөн цуврал кино нийт 200 тэрбум фунт стерлингийн ашиг олж, box office-ыг тэргүүлж байв. 

Холливудын А зэрэглэлийн жүжигчид киноны ашгийн 20 хувийг авдаг бичигдээгүй хууль байдаг ч Жонни Депп тав дахь ангид тоглохын тулд үүнээс ч ихийг авахаар тохиролцсон бололтой. “Карибын тэнгисийн дээрэмчид”  киноны дөрөв дэх анги болох “Stranger Tides” өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийснээс хойш  нэг тэрбум ам.долларын ашиг олоод байгаа ажээ. Жүжигчин Жонни Депп киноны DVD болон ахмад Жэк Спарроугийн хүүхэлдэйн борлуулалтаас сая сая долларын ашиг олдог байна. 2010 онд “Алиса гайхамшгийн оронд” киноноос тэрбээр нэг тэрбум ам.долларын ашиг олсон ажээ. Холливудын түүхэнд цуврал киноноос олсон ашгаараа “Индиана Жонс” киноны од жүжигчин Харрисон Форд Жонни Деппийн дараа орж байгаа гэнэ. 2009 онд “Болор гавал” кино түүнд 30 сая фунт стерлингийн ашиг авчирч, “Forbes” сэтгүүл түүнийг Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр нэрлэж байсан юм. 

Н.Энх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж