Чанаргүй зээлийн хэмжээ буурав

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээлийн хэмжээ буурав

Чанаргүй зээлийн хэмжээ буурав

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны аравдугаар сарын мэдээгээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг байна.

Харин мөнгөний нийлүүлэлт 2017 оны аравдугаар сард өмнөх сараас 214.3 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн харилцах 122.0 тэрбум, валютын хадгаламж 112.8 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж