Утасны СИМ карт иргэний үнэмлэхийг орлож чадна

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Утасны СИМ карт иргэний үнэмлэхийг орлож чадна

Утасны СИМ карт иргэний үнэмлэхийг орлож чадна

Оросын өдөр тутмын “Известия” сонин Лхагва гаригийн дугаартаа гар утасны СИМ карт нь иргэний үнэмлэхийг орлож болох талаар ОХУ-ын Төрийн думад яригдаж байна хэмээн бичжээ. “Известия” сонин энэхүү мэдээллээ Төрийн думын Санхүүгийн зах зээлийн хорооны дарга Анатолий Аксаковийн мэдээлэлд үндэслэн бичжээ.

СИМ картыг иргэний үнэмлэхтэй дүйцүүлэхүйц хэмжээнд болгохын тулд хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Тухайлбал, Харилцаа холбооны тухай, Банк болон банкны үйл ажиллагааны тухай, мөн Гэмт хэргийн аргаар мөн терроризмыг санхүүжүүлэх замаар  олсон мөнгийг угаахын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм.

Гэхдээ нэг хүний эзэмших СИМ картын тоог хязгаарлахгүй, тухайн хүний эзэмшиж байгаа бүх СИМ карт ижил хэмжээнд зөвшөөрөгдөх ажээ. Харин СИМ картаа гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох юм. Насанд хүрээгүй хүүхдийн тухайд эцэг, эх нь хүүхдэдээ гадаад паспорт авдаг шиг л СИМ карт авч өгч болно хэмээн сонин бичжээ.

Хэрвээ энэ санал дэмжигдэн батлагдвал СИМ картын нэгдсэн бүртгэлийн систем хэрэгтэй бөгөөд энэ бүртгэлийг чанд хянах хэрэгтэй болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж