Г.Тэнгэр 130 хоног хүлээж байна, харин Б.Хурц…

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Г.Тэнгэр 130 хоног хүлээж байна, харин Б.Хурц…

Г.Тэнгэр 130 хоног хүлээж байна, харин Б.Хурц…

Засгийн газар Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах саналыг оруулж ирсэн.  Ерөнхийлөгч дээрх саналыг дэмжээд байгаа. УИХ харин томилох эсэхээ шийдэхийн тулд өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78,6 хувь нь Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжиж,  УИХ-ын чуулганаар эцэслэхээр болсон. 

Харин томилогдохоос нь өмнө УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. 

Засгийн газраас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан байна. Харин Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн саналаа өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 10-ний өдөр гаргажээ. 

Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тохиолдолд УИХ долоо хоногийн дотор Элчин сайдын томилгоог хэлэлцэх дэгтэй. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт багтаан эцэслэнэ гэсэн үг. Гэхдээ томиллоо гэхэд БНСУ-аас  зөвшөөрөл өгөх хүртэл хугацаа бас бий. 

Нөгөөтэйгүүр, УИХ-аас томилж, тухайн суух орноос нь зөвшөөрөл ирчихээд байхад эх орондоо ‘саатуулагдчихаад’ байгаа нэр бүхий таван Элчин сайд бий.

Тухайлбал, тухайн суух орноос нь зөвшөөрөл ирснээс хойш Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэр 130, Канад улсад суух  Элчин сайд Н.Чимгүүндарь 115, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр 75 хоног хүлээж буй аж. Итгэмжлэх жуух бичиг гаргаж өгөхгүй байгаагаас ийн хоног алдаж буй юм байна.

Тиймээс нэгэнт УИХ, Засгийн газар, хүлээн авах улс нь хүртэл дэмжсэн байгаа Элчин сайд нарын томилгоог яаравчлахгүй бол хоёр улсын найрсаг харилцаанд нөлөөлж байгааг УИХ-ын гишүүд Б.Хурцыг Элчин сайдаар  томилох асуудлыг хэлэлцэх үеэр сануулсан юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж