Тодруулбал, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга нь УИХ-ын гишүүн Сү.Батболд бол гишүүдэд Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Н.Энхболд нар багтдаг. Тусгай хяналтын хорооны хоёр гишүүн өөр байнгын хороонд шилжиж байгаатай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилохоор болсон юм.
Ингээд тус байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Л.Болд, Н.Номтойбаяр нарын гишүүд өрсөлдөж, нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар хамгийн олон санал авч, тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонгогдлоо.
Ш.ЧИМЭГ