“Цус сорогч” стилиэ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

“Цус сорогч” стилиэ өөрчилжээ

“Twilight” киноны од, “цус сорогч” хочит жүжигчин  Роберт Паттинсон урт үснээсээ залхаж, халимаг үстэй болсон гэнэ. Цус сорогчийг урт, хааш яйш үстэйгээр төсөөлдөг шүтэн бишрэгчид нь түүнийг  үсээ этгээд маягаар засуулсныг хараад гайхаж хоцорсон ажээ. “Космополис” хэмээх шинэ кинонд тоглож буй жүжигчин үсээ засуулахын тулд тансаг лимузенээр Манхэттенийг бүтэн тойрсон гэнэ. Роберт Паттинсоны тоглож буй тэрбумтан эрийн тухай өгүүлэх шинэ кино ирэх жил кино театруудаар гарч эхлэх юм байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж