18 компанийн 107,261 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

18 компанийн 107,261 хувьцаа арилжжээ

18 компанийн 107,261 хувьцаа арилжжээ

2017 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 107,261 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Улсын их дэлгүүр’ ХК-ийн /UID/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.16 хувиар өссөн бол ‘Багануур” ХК-ийн /BAN/ ханш хамгийн өндөр буюу 10.29 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1.1 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,169.18 нэгж болж 0.3 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,301,264,129,003 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж