Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд ойгоо угтан 30 бүтээлч ажил өрнүүлж байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд өнгрөсөн долоо хоногт Булган аймгийн нутгийн удирдлагын байрны баруун жигүүрт эталон цаг байрлуулсныг иргэд ихэд талархан хүлээн авчээ.

Энэ нь аймгийн хэмжээнд цагийн давтамжийн нэгдмэл байдлыг хангах боломж бүрдүүлж байгаагийн дээр зөвхөн өөрийн байгууллагын төдийгүй тус аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны товч мэдээллийг урсдаг зар хэлбэрээр олон нийтэд хүргэдэг болжээ. Үүний дүнд иргэд хөдөлмөрчид бугуйн болон гар утасны цагаа улсын хэмжээний цагийн давтамжтай тааруулахын зэрэгцээ аймаг орон нутагт зохион байгуулах гол ажлын зар мэдээллийг шуурхай хүлээн авч байхаар боллоо.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж