Хятад улс цаг уурын хиймэл дагуул хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Хятад улс цаг уурын хиймэл дагуул хөөргөлөө

Хятад улс цаг уурын хиймэл дагуул хөөргөлөө

Хятад улс цаг уур судлалын бас нэгэн хиймэл дагуул хөөргөсөн байна. Хятадын хойд нутгийн Шаньси муж дахь Тайюань хиймэл дагуул хөөргөх цэгээс өнөөдөр орон нутгийн цагаар 02.35 цагт Фенюнь-3D хиймэл дагуулыг хөөргөжээ. 

Лонг Марч-4C пуужингаар хиймэл дагуулыг задгай сансарт амжилттай гаргасан байна. 

Фенюнь-3D хиймэл дагуул нь дэлхийн цаг уурын гурван хэмжээст зургийг дэлхий рүү илгээх үүрэгтэй юм.  Түүнчлэн 2013 оны есдүгээр сард хөөргөсөн Фенюнь-3C хиймэл дагуулын дутагдалтай талыг нөхөж ажиллах гэнэ. Хиймэл дагуулын энэ сүлжээ нь Хятад улс байгалийн гамшгаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна. 

Фенюнь-3D хиймэл дагуул болон Лонг Марч-4С пуужинг Шанхайн сансрын нислэгийн технологийн академи болон Хятадын сансар судлал, технологийн корпораци хамтран бүтээжээ. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж