Монгол, Тайванийн зүрх, судасны эмч нар туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Монгол, Тайванийн зүрх, судасны эмч нар туршлага солилцов

Монгол, Тайванийн зүрх, судасны эмч нар туршлага солилцов

Тайванийн Шинжлэх ухаан технологийн сан болон Монголын Шинжлэх ухаан технологийн сангийн хамтарсан санхүүжилтээр Тайвань-Монголын “Зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ” хамтарсан хурлыг арваннэгдүгээр сарын 10-11 өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэгийн орлогч дарга, их эмч Еэ Хун И тэргүүтэй зүрхний тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч нарын баг Монгол оронд зочилж, Улсын хоёрдугаар Төв эмнэлэг, Монголын төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч нартай хурлын хугацаанд цаашид хамтран ажиллах, мэргэжил нэгт асуудлаар санал солилцон туршлага мэдээлэл солилцсон болно. 
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “өнөөдрийн хурал нь хоёр талын эмнэлгүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх иргэд хоорондын нягт холбоог үүсгэхэд ач холбогдолтой юм” гэв.

Улсын хоёрдугаар Төв эмнэлгийн захирал, доктор Г.Баясгалан хэлсэн үгэндээ “Монгол улсаас хэдийн 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Тайванийн эм, эмнэлгийн зохих байгууллагын сургалтад хамрагдан ирснээр өөрийн орны эм, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж, Тайваньтай энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэв. Мөн ирэх жил шинэ төслийн хүрээнд зүрх судасны тасгийн үзлэг оношилгооны ур чадварлаг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн Тайваниас хүрэлцэн ирж тус эмнэлэгт ажиллах нь нэн чухал бөгөөд судалгааны хурал зохион байгуулснаар боловсон хүчний мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

М.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж