Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан. Цагтаа эхэлсэн тус хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүн дотор автобензин, дизель түлшний Онцгой албан татвар/ОАТ/-ыг өөрчлөх тухай асуудал багтжээ. Эл асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлэх юм байна.
Засгийн газраас 2015 онд Тогтоолд өөрчлөлт оруулах хүрээнд дизель түлш, авто бензинд ногдуулдаг ОАТ-ыг таван хувь болгон нэмэгдүүлж байсан юм.
Мөн тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх журмын хэрэгжилтэд хийсэн шалгалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах аж.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.
№ |
Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн | |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоол) | Г.ЗАНДАНШАТАР | ||
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ | ||
Чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР | ||
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол) | Ч.ХҮРЭЛБААТАР | ||
Хэлэлцээр батлах тухай | Ц.ЦОГЗОЛМАА | ||
Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ | ||
Танилцуулах асуудал
| |||
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар | Г.ЗАНДАНШАТАР | ||
Тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх журмын хэрэгжилтэд хийсэн шалгалтын талаар* | Ц.НЯМДОРЖ | ||
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн талаар | С.ЧИНЗОРИГ | ||
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Өмнөговь аймагт ажилласан дүнгийн талаар* | Д.СУМЪЯАБАЗАР | ||
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын явцын талаар* | Ц.ДАВААСҮРЭН | ||
|
|
|
|