Хойд Солонгос Трампыг "Цаазын ял сонсох нүгэлтэй" гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Трампыг "Цаазын ял сонсох нүгэлтэй" гэв

Хойд Солонгос Трампыг "Цаазын ял сонсох нүгэлтэй" гэв

Хойд Солонгосын төрийн төв хэвлэлд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг тус улсын удирдагч Ким Чен Уныг доромжилсны төлөө цаазын ял сонсох ёстой хэмээгээд түүнийг Азид айлчлахдаа хил дээрх цэрэггүй бүсэд очих зориггүй хулчгар гэж бичжээ.

Азийн орнуудад 12 хоногийн айлчлал хийсэн Трамп Өмнөд Солонгосын парламентад илтгэл тавихдаа “Хойд Солонгосын харгис дэглэм”-ийн талаар ярьсан билээ. Үүний хариу болгож Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэлд Трампын айлчлалын тухай дэлгэрэнгүй нийтлэл гарсан гэнэ.

Азийн таван орноор айлчлахдаа Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг болиулахад тууштай арга хэмжээ авахыг уриалсан юм.

Нодон Синмун сонины нийтлэлд “Трампын үйлдсэн хамгийн өршөөлгүй гэмт хэрэг бол их удирдагчийн нэр хүчийг гутаан доромжилж зүрхэлсэнд байгаа юм. Ардчилсан Солонгосын ард түмнээс цаазын ял сонсох нүгэлтэн гэдгээ тэр мэдэх ёстой” гэж бичжээ.

Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш Хойд Солонгосын удирдагчтай хэрүүлийн дайн эхлүүлсэн гэхэд болно. 

Трамп сая гэхэд Азийн айлчлалаа өндөрлөхийн өмнө твиттер хуудсаар дамжуулан “Ким Чен Уныг би тарган, намхан гэж хэлээгүй байхад тэр намайг яагаад хөгшин гэж доромжилж байгаа юм бэ?” хэмээн бичсэн. 

Тэр Сөүл дэх айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд зочлохоор төлөвлөсөн ч манан ихтэй байснаас болж чадаагүй талаар ганы хэвлэлүүд бичсэн бол Хойд Солонгосын хэвлэлд “Трамп цэрэггүй бүсэд очоогүй нь цаг агаараас болоогүй. Хулчийсан учраас очоогүй” гэж бичсэн гэнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж