Умардаас зугтсан цэргийн биеэс таван сум авчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Умардаас зугтсан цэргийн биеэс таван сум авчээ

Умардаас зугтсан цэргийн биеэс таван сум авчээ

БНАСАУ-ын хилээр нууцаар гарч яваад хилийн харуулуудад буудуулж, БНСУ-ын эмнэлэгт хүнд шархтай хүргэгдсэн цэргийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа талаар Йонхап агентлаг мэдээлжээ. 

Тэрбээр Сөүл хотын Ажу их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өнөөдөр түүнд хоёр дахь мэс засал хийсэн бөгөөд гурван цаг 30 минут үргэлжилсэн мэс засал амжилттай болсон талаар эмч Ли Кук-жун мэдээлэл өгсөн байна.

Мэс заслын явцад өвчтөний гэмтэж, үхэжсэн эдийг тайрсан аж. Түүний биеийн байдлын талаар эмнэлгийн удирдлага албан ёсны мэдээлэл өгөхөө мөн хэлжээ.

Шархадсан цэргийн биеэс нийт таван сум гаргаж авчээ. Тэрбээр мөрөндөө хоёр, хэвлий тус газартаа хоёр, мөн гуяндаа нэг удаа буудуулсан учир дотор эрхтнүүд хүнд гэмтсэн байна. Азаар амь насанд халгүй болохыг эмнэлгийн зүгээс мэдэгджээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж