БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Сун Тао ирэх баасан гаригт /2017.11.17/ Хойд Солонгосыг зорих ажээ. Тэрбээр БНАСАУ-д айлчилж, Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлын талаар мэдээлэл өгөх болно гэж мэдээлэлд дурдсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудаар, тэр тусмаа Өмнөд Солонгос болон Хятадад очсоны дараа болж буйгаараа энэ айлчлал онцлогтой юм. Солонгосын хойгийн хямрал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар Хятад улс хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж Трамп удаа дараа мэдэгдээд байгаа.
Хойд Солонгос нь Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай гэгддэг. Хятад улс тэдний гол түнш юм.
С.ЦЭЛМЭГ