Авто тээврийн үндэсний төвд өчигдөр /2017.11.15/ Авлигатай тэмцэх газрын байцаагчид гэнэтийн ажиллагаа явуулсан байна.
Энэ үеэр тус төвийн удирдлагуудыг баривчилсан гэж зарим сайт мэдээлжээ. Харин Авто тээврийн үндэсний төвийн Хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Албаны өөр эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас тус төвийн Тээвэр зохион байгуулалтын албанд гэнэтийн шалгалт хийж, холбогдох дарга нараас мэдүүлэг авчээ. Ингэхдээ мөн сэжиг бүхий бичиг, санхүүгийн тооцооны баримтыг хураан, авч явсан аж. Х
АТГ-ынхан шалгалт явуулах үеэрээ Авто тээврийн үндэсний төвийн дарга нарыг баривчилж, саатуулсан эсэхэд тодорхой хариулт өгсөнгүй.
Д.УУДАМ