БНСУ-ын зүүн өмнөд хэсэг дэх Похан хотод өнөөдөр орон нутгийн цагаар 02:29 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын цаг уурын шинжилгээний газраас мэдээлжээ.
Газар хөдлөлт болсноос хэдхэн минутын дараа хотод 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах түлхэлт болсон гэнэ.
Энэ хүчтэй чичиргээ хот даяар мэдрэгдсэн төдийгүй Поханаас хэдэн зуун км-ийн зайд оршдог Сөүлд хүртэл чичирхийллийн долгион хүрсэн гэнэ. Сөүл хотын иргэд чичиргээ мэдэрсэн тухай цахим сүлжээнд бичиж эхэлжээ. Газар хөдлөлт Похан хотоос хойд зүгт зургаан км-ийн зайтай газарт болжээ.