Зад шоудсаны маргааш нь урьд өдөр болсон явдлаа санах гэж хичээдэг үе хүн бүрт л тохиож байсан байх. Тэгвэл, ОХУ-ын Москва хотод нэгэн согтуу эр цонхны дэргэд тамхи татаж байгаад есөн давхарт байрлах гэрийнхээ цонхноос унажээ. Тэр есөн давхраас унаад амьд үлдсэн төдийгүй ноцтой бэртэл ч аваагүй гэнэ. Согтуу өөрөө өндийн босч, цагдаа дуудаад, буцаж гэр рүүгээ оржээ.
Цагдаа нар түүний дуудлагын дагуу гэрт нь ирэхэд согтуу эр болсон явдлыг бүгдийг нь мартсан байсан гэнэ.
Ил харагдах ноцтой бэртэл, гэмтэл байгаагүй ч түргэн тусламжийн эмч нар түүнийг нарийн шинжилгээнд хамруулахаар эмнэлэг рүү авч явжээ.
С.ЦЭЛМЭГ