С.Бямбацогт хар тамхины хэрэгт холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт хар тамхины хэрэгт холбогдлоо

С.Бямбацогт хар тамхины хэрэгт холбогдлоо

Хэдхэн хоногийн өмнө зодооны хэрэгт холбогдож, цэнгээний газрын гадаа сэлэм ‘эргүүлсэн’ С.Бямбацогтыг өнгөрсөн шөнө цагдаагийнхан баривчилжээ. 

Түүнийг Баянзүрх дүүрэгт хар тамхи хэрэглэсэн, мансуурсан байдалтай явж байсныг цагдаагийнхан илрүүлж, саатуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр /2017.11.14/ Баянзүрх дүүрэгт байрлах баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийх үеэрээ С.Бямбацогтыг илрүүлэн саатуулжээ. 

Арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ‘Castle’ баарны гадна болсон зодоонд С.Бямбацогт холбогдсон ч тэр үед нь баривчилж чадаагүй, өнгөрсөн гурав хоногийн хугацаанд эрэн сурвалжилж байжээ. Нэр бүхий найман залуус нэр холбогдсон зодооны үеэр С.Бямбацогт сэлэм ашиглаж, бусдын биед гэмтэл учруулсан гэгдэж буй. 

Өчигдөр болсон баривчилгааны үеэр түүний хамт хар тамхинд мансуурсан байдалтай өөр дөрвөн залууг мөн саатуулан, хорьжээ. 

 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж