Түүнийг Баянзүрх дүүрэгт хар тамхи хэрэглэсэн, мансуурсан байдалтай явж байсныг цагдаагийнхан илрүүлж, саатуулсан байна.
Арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө ‘Castle’ баарны гадна болсон зодоонд С.Бямбацогт холбогдсон ч тэр үед нь баривчилж чадаагүй, өнгөрсөн гурав хоногийн хугацаанд эрэн сурвалжилж байжээ. Нэр бүхий найман залуус нэр холбогдсон зодооны үеэр С.Бямбацогт сэлэм ашиглаж, бусдын биед гэмтэл учруулсан гэгдэж буй.
Өчигдөр болсон баривчилгааны үеэр түүний хамт хар тамхинд мансуурсан байдалтай өөр дөрвөн залууг мөн саатуулан, хорьжээ.
Д.УУДАМ