Агаарын бохирдлын эсрэг хамтдаа

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын эсрэг хамтдаа

Агаарын бохирдлын эсрэг хамтдаа

Өвөл болж хүйтний эрч чангаран агаарын бохирдол ихсэж утаа нэмэгдэж эхэллээ. Нийслэлийн агаарын бохирдол дэлхийн аль ч улсад байхгүй хэмжээнд хүрээд байгааг Канадын Симон Фрэйзэр их сургуулийн орчны эрүүл ахуйн судалгааны багийнхан ч нотолсон. Агаарын бохирдол утааны асуудлыг ойрын жилүүдэд шийдвэрлэж чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Тэгвэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг хамтдаа аяныг PC Mall компьютер цахилгаан барааны дэлгүүрийн хамт олон зарлаж агаар цэвэршүүлэгчийг айл бүрт гэсэн уриан доор “Airpro” агаар цэвэршүүлэгчийг бусад төрлийн агаар цэвэршүүлэгчээс 80 хувь хямд үнээр худалдаалж эхлээд байна. Мөн PC Mall-н удирдлагууд агаарын бохирдол ихтэй газар амьдардаг ажилчдадаа Airpro агаар цэвэршүүлэгчийг бэлэглэлээ. Тус үйл ажиллагааны үеэр Улаанбаатарын өнөөгийн агаарын бохирдол утаа хэр хор уршигтай байгаа талаар бодит мэдээлэл танилцуулж хэрхэн өөрийн гэр бүлээ хамгаалах талаар сургалт зохион байгууллаа. “Airpro” агаар цэвэршүүлэгч нь агаарын бохирдлыг 99.97 хувь цэвэршүүлж чийгшүүлдэг 3 давхар шүүлтүүртэй бөгөөд айл өрх бүр хэрэглэж агаарын эсрэг гэр бүлээ хамгаалахад хамгийн тохиромжтой юм.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч утаа нэмэгдэж байгаа. Өглөө, оройдоо зөрөөд өнгөрөх хүнээ харахгүй, дайраад, шүргээд өнгөрөх ч энгийн үзэгдэл болсон. Нийслэлийн агаарын бохирдол дэлхийн аль ч улсад байхгүй хэмжээнд хүрээд байгааг Канадын Симон Фрэйзэр их сургуулийн орчны эрүүл ахуйн судалгааны багийнхан ч нотолсон.

Судалгааны багийнхан хэлэхдээ, ‘ Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн аль ч усад байхгүй хэмжээнд хүрээд байна. Нас баралтын 10 тохиолдол тутмын 1 нь агаарын бохирдолоос улбаатай гэж дүгнэсэн. Энэ тоо нь зарим хотуудын зам тээврийн ослын улмаас нас баралтаас ч өндөр гарч байгаа юм. Засгийн газрын үзүүлж буй үзүүлэлтээр судлаачид Улаанбаатарын агаар дахь хэт жижиг тоосонцрын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюулгүй хэмжээнээс даруй 7 дахин өндөр гарсан. Хиймэл дагуулаас авсан зургаар тус хотын агаарын бохирдлын хэмжээ нөхцөл байдал санаснаас ч муу гарсан” гэсэн дүгнэлт өгсөн. Гэтэл манай төр засаг мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй суусаар л…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж