Хятадад хулгай хийсэн сагсчдыг нутаг буцаав

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Хятадад хулгай хийсэн сагсчдыг нутаг буцаав

Хятадад хулгай хийсэн сагсчдыг нутаг буцаав

Хятадад хулгай хийж байгаад баригдсан АНУ-ын их сургуулийн сагсан бөмбөгийн гурван тамирчныг  нутаг руу нь буцаажээ.

Калифорни, Лос Анжелесийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Коди Райли, ЛиАнгело Болл, Жайлен Хилл нар өнгөрсөн долоо хоногт Шанхай хотын “Louis Vuitton” дэлгүүрт хулгай хийж байгаад баригдсан юм. Гэхдээ тэд яг юу хулгай хийсэн нь тодорхойгүй байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчлахын өмнөх өдөр болсон сагсчдын хулгайн хэргийг нааштай шийдэхийг Д.Трамп Си Жиньпинээс гуйсан байна. Гэвч хулгайн хэрэг хэрхэн шийдэгдсэн болон тамирчдыг энэ хэргийн улмаас шигшээ багаас хөөсөн эсэх нь тодорхойгүй байна. 

Хятадад хулгайн хэрэгт холбогдсон Америкийн гурван тамирчин доод тал нь хоёр жил шоронд хоригдох ял авах байсан гэнэ. Тэдний хулгай хийсэн Ханжоу дахь “Louis Vuitton” дэлгүүрт нүдний шил л гэхэд 4900 юань буюу 750 ам.долларын үнэтэй байдаг аж.

Хятадын хуульд зааснаар 4000-7000 юанийн үнэ бүхий зүйл хулгайлсан этгээдэд 1-2 жил шоронд хорих ял оноодог байна.


Калифорни, Лос Анжелесын их сургуулийн (UCLA) сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Ли Ангело Болл, Коди Райли, Жайлен Хилл нарыг хэрэг гарсны дараа батлан даалтад гаргасан боловч Ханжоу дахь тансаг зэрэглэлийн зочид буудлаас гарч явахыг хоригложээ.

Калифорни, Лос Анжелесын их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан арваннэгдүгээр сарын 11-нд Шанхайд болсон PAC-12 China game-д оролцсон бөгөөд тэмцээнийг ивээн тэтгэгч ‘Алиабаба’ группийн үйл ажиллагаатай танилцахаар Ханжоуд очихдоо хулгайн хэрэгт холбогдсон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж