"Хязгаараас ангид” тоглолт контемпорари бүжгээр онцгойрно

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

"Хязгаараас ангид” тоглолт контемпорари бүжгээр онцгойрно

"Хязгаараас ангид” тоглолт контемпорари бүжгээр онцгойрно

Япон, Монголын балетчид хамтран тавьж буй “Хязгаараас ангид” тоглолт арваннэгдүгээр сарын 18-нд “Корпорэйт Конвеншн Центр”-д болох гэж байна.

Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон Улсад мэргэжлээрээ ажиллаж буй Монголын балетын жүжигчид орчин үеийн контемпорари бүжгэн жүжгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах санаачилга гаргажээ. 

Уг тоглолтын бүжгийг дэглүүлэхээр Японы бүжиг дэглээч Жо Фунакиг Монголд урьсан бөгөөд УДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллаж байсан А.Хангай болон тус театрт олон жил бүжиглэсэн Саяака Ябута, Б.Батболд, О.Лхагвасүрэн зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг  тоглолтод оролцохоор Японоос ирээд байгаа аж.

“Хязгаараас ангид” тоглолт хоёр үзэгдлээс бүрдэх бөгөөд дан орчин үеийн контемпорари бүжгүүдийг толилуулна. 

Эхний хэсэгт ОХУ-ын бүжиг дэглээч Сергей Ванаевын бүтээлээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголд анх удаа бүжиглэх бол дараагийн хэсэгт Японы бүжиг дэглээч Жо Фунакигийн өөрийнх нь тавьж буй “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг тоглоно. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж