АНУ-ын ресторанууд буутай хамгаалагчтай болно

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын ресторанууд буутай хамгаалагчтай болно

АНУ-ын Нью Жерси мужийн Неварк хотын зарим ресторануудыг оройн цагаар галт зэвсэг бүхий хамгаалагчид хамгаалах тухай журам саяхан гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард Техасын Шарсан тахиа, Пиццаны ресторанд зэвсэгт халдлага болж, цагдаагийн офицерийн аминд хүрсний улмаас ийнхүү холбогдох хууль тогтоомжийг чангаруулсан байна.

Шинэ журмын дагуу 15 буюу түүнээс цөөн ажилчинтай ресторанууд 21.00 цагаас хойш рестораныг хаатал галт зэвсэгтэй хамгаалагчийг хөлслөх ёстой, харин хамгаалагч хөлслөхгүй гэж шийдсэн ресторанууд 22.00 цаг гэхэд хаасан байх ёстой гэж заасан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж