Б.Шижирбат: Хагас шигшээд үлдэх эсэхэд та бүхний санал нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Б.Шижирбат: Хагас шигшээд үлдэх эсэхэд та бүхний санал нөлөөлнө

Б.Шижирбат: Хагас шигшээд үлдэх эсэхэд та бүхний санал нөлөөлнө

“Авьяаслаг монголчууд” шоуны хоёрдугаар байрын эзэн, лазер гэрлийг бүжигтэй хослуулагч Б.Шижирбат “Asia’s Got Talent-2017” шалгаруулалтад оролцож, эхний шатандаа “Алтан баззер”-ын эзэн болсон билээ. Тус тэмцээний хагас шигшээд шалгарч оролцохын тулд үзэгчдийн цахим санал чухал. Тийм ч учраас Б.Шижирбат өөрийг нь дэмжиж, сошиал саналд оролцохыг биднээс хүсчээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Шоуны хагас шигшээгийн санал хураалт арваннэгдүгээр сарын 16-нд буюу пүрэв гаригийн 20:30  цагаас нээгдэнэ. Саналыг Facebook болон Google Account -аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу арваннэгдүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ (Facebook болон Google account хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой). Санал өгөх зааварчилгааг доорх зурган дээр тайлбарлалаа” хэмээн бичжээ.

‘Авьяаслаг азичууд’ шоуны алтан баззерт, авьяаслаг залуугаа дэмжиж, саналаа өгцгөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж