Харумафүжи кюүшюү башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжи кюүшюү башёг орхилоо

Харумафүжи кюүшюү башёг орхилоо

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг орхилоо. Эхний хоёр өдөр дараалан ялагдал хүлээсэн аварга Харумафүжи аварга өчигдрөөс дэвжээнд гаралгүй, башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой.

Аравдугаар сарын 26-нд тойргийн барилдааны үеэр маргаан болсон бөгөөд Д.Бямбадорж шар айрагны шилээр А.Баасандоржийн толгойд цохиж, гэмтээжээ.

Болсон үйл явдал башё эхлэхийн өмнө ил болоогүй байсан ч хоёр дахь өдрөөс Япон, Монголын хэвлэлүүд шуугиж эхэллээ.  Олон нийтэд ил болсон мэдээллийг аварга Харумафүжи үгүйсгээгүй ба Сүмогийн холбоонд башёг өнжих хүсэлт гаргасныг нь холбоо хүлээн авчээ.

Энэ башёд маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандорж тархи нь доргиж, гавлын яс цуурсан оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

Японы сүмогийн холбооны удирдлагууд өчигдөр /2017.11.14/ Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нартай уулзаж, болсон явдлын талаар ярилцсан байна.

70 дахь ёкозуна Харумафүжи энэ оны есдүгээр сарын аки башёд урамтай барилдан түрүүлж, мэргэжлийн сүмогийн дэвжээн дэх ес дэх түрүүгээ хүртсэн билээ.

Б.БАЯСАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж