Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь популизм уу? | News.MN

Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь популизм уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

VS

Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь популизм уу?

Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь популизм уу?

Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахтай зэрэгцэн зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож өгөх тухай асуудал хөндөгдөж эхэллээ. 

УИХ-ын гишүүд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгөхгүйгээр өндөр хүү буухгүй” гэж үзэж буй. Эдийн засагчид “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоох нь популизм. Үүний оронд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, төрийн өмчит компаниудаа хувьчлах, төсвийн сахилга батыг сахиж, хулгайгаа зогсоох. Төв банкны бодлогын хүүг буулгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой” гэсэн байр суурь барьж байна. 

Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “VS” буландаа Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын байр суурийг онцоллоо. 

С.ЭРДЭНЭ

Ж.ҮНЭНБАТ

Банкууд хадгаламжийг өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Өндөр хүүтэй зээлийн дарамт дороос өндийж, ашигтай ажиллаж, бизнесээ, амьдралаа босгоно гэдэг маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, боломжгүй асуудал. Тэгэхээр төрийн зохицуулалтаар зээлийн хэмжээний дээд хүүг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулахын тулд хууль батлуулах ёстой. Тиймээс л энэ чиглэлээр ажиллаж, судалгаа хийж байна.

Ямар ч төрлийн зээл олгосон дээд хязгаар нь жилийн 18 хувь байна. Тодруулбал, жилийн 18 хувийн хүүтэй зээлд сард 1.5 хувийн хүү төлнө. Бүх зээлүүд хамрагдана. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд төрөөс зөвшөөрөл авна. Төрөөс зөвшөөрсөн эрх зүйн үйл ажиллагаанд тулгуурлана. Тиймээс төрөөс тодорхой зохицуулалтыг хийж өгөх юм.

Бусад улс орнуудад банкны салбарыг төрийн зохицуулалттай зах зээл гэж ярьдаг. Учир нь төр банкуудын зээлийн дээд хязгаарыг тогтоож, хуульчилж өгдөг юм байна. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тодруулбал, Япон улсад зээлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоож өгсөн байх жишээтэй. Түүнчлэн зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг.

Эх сурвалж: demparty.mn

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь аливаа зүйлийн үнийг барина гэж байгаатай л адил. Олон нийтэд таалагдаж болохуйц популист алхам болно. Өнөөдрийн байдлаар банкуудын зээл хадгаламжийн бүтцийг харвал зээлийн эрэлт өндөр байгаа. Харин зээлийн гол түүхий эд болох хадгаламж харьцангуй бага. Энэ хамаарлаас шалтгаалан зээлийн хүү өндөр тогтдог.

Эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч зах зээлийн хүү тогтож байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох захиргаадалтын шинжтэй арга хэмжээ авбал зээл хомсдоно.

Зээлийн хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Захиргаадалтын бус аргаар зээлийн хүүг буулгах нь үр дүнтэй. Нэн тэргүүнд улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна. Зээлийн хүүг бууруулах гол хүчин зүйлүүд дээр гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай. Дээр нь зээлийн эх үүсвэр болох хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой. Хэрэв захиргааны аргаар зээлийн хүүг бууруулахаар хатуу заавал цаг хугацааны шалгуур дааж чадахгүй юм болно.

Манай улсын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж л нийт зээл олголтын хүртээмж өснө. Хүртээмж нэмэгдсэнээр зээлийн хүү буурна. Хомс байгаа зүйл дээр хязгаарлалт тавьж эхэлбэл улам л хомс болно. Нэг үгээр картын бараатай л адил болно.

Банкууд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Эх сурвалж: News.mn

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-14 202.9.40.230

Хуулиа хурдан батлаж огоочээ орох оронгуй болхоос нь омно оноодор зээлийн хуугээ л огч арай ядан бна эрдэнэгуай та зээлийн хууг бууруулж олон монгол хунийг ядруулаас аварах болно ногоо нэг еврей хумуусийг алтаар сольж амийн авардаг шиг монгол хунмйг банкны зээлээс хурдан аварах хэрэгтэй бна

Avatar

Зочин 2017-11-14 66.181.188.39

буулга гэж шаардаж байна, тэгээд харая , юу болох нь вэ,,, үүний дараа шийд гаргая

Avatar

зочин 2017-11-14 185.107.81.233

Энэ Үнэнбат ((Худлаабатыг)) зайлуулмаар юм гадны банк оруулна гэхээр эсэргүүцээд байсан. Мөн зээлийн хүү бууруулах гэхээр бас эсэргүүцээд байдаг лалрын [Хориотой Үг] юм аа. Уул нь хэрэглээний зээлийг 15 % болгоод хадгаламжийн хүүг 10% болгочихмоор байгаа юм даа. Гэтэл өнөөдөр 20-25% хүүтэй байгаа нь ард иргэдээ арай дэндүү дээрэлхэж шулж байна шүү

Avatar

зочин 2017-11-14 202.179.25.109

Банкны зээлийн өндөр хүүг бууруулах нь зүйтэй. Эдийн засгийн хямралаас гарах гол хөшүүрэг нь гэдгийг мэдсээр байгаа ч юу ч хийхгүй. Зүгээр л тулга тойрсон зүйл яриад байх юм. Ард иргэдийн 95% нь банкны өртэй. Ерөнхийлөгч нь хүртэл үүн дээр дөрөөлж, ялалт байгуулсан гэдгийн хэн хүнгүй мэдэж байгаа. Яагаад зоригтойхон шиг банкны хүйг бууруулж, ард иргэдийнхээ нуруун дахь хүнд булуу чулууг авч хаяж болохгүй гэж. Яагаад хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлж, болохгүй гэж. Яагаад ард иргэдийн төлөө санаачилгатай ажиллаж болохгүй гэж. Тиймээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, банк болон бусад үл мэдэгдэх хүндэт эрхэмүүд та нар чаднаа. Харин хэн нь түрүүлж энэ алхамийг зоригтойхон эхлүүлж, нэр хүндээ сэргээж, ардын баатар болох бол………………………Энэ бол цаг хугацааны асуудал.

Avatar

Зочин 2017-11-14 124.158.113.3

Банкууд хадгаламжийг өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна.

Avatar

Зочин 2017-11-14 91.183.239.238

Гадны банкийг оруулаад ир л дээ, тэгээд л энэ асуудал шийдэгдчихнэ, харин эрх зүйн үндсийг нь сайн бүрдүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-11-14 165.91.12.209

Эрх баригчид халамж тарааж хүмүүст сайн хүн болж харагдасны гор энэ өндөр хүү эдийн засгийн хямралаар гарч байгаа юм. Ийм урхаг зүйлийг зүгээр өргөс авах мэт гадны банк оруулж ирээд шийднэ гэдэг бол мөн харалган шийдвэр. Хорт хавдарын учрыг олж эмчлэх арга олохоосоо илүү зүгээр мэс засал хийхийг илүүд үздэгтэй ижил гэсэн үг. Мэс засал хийгээд бүр дордоно. Гадны банк оруулбал ядарсан эдийн засаг бүр байхгүй болно. Түүний оронд урт хугацааны инфляци барих халамжаа зогсоох экспортоо солонгоруулах импортоо дотооддоо нөхөх гэх мэт арга хэмжээ авбал аажмаар сайжрана. Гадны банк оруулах захиргааны аргаар хүү тогтоох гэх мэт гарын өргөс авах шиг амар зүйл биш шүү.

Avatar

Зочин 2017-11-14 103.229.120.60

Buzad komunism baiguulah geed bnu? Uursduu ediin zasgiig samarch zeeljih zereglel budaa bolgochood. Huu buulgah tuld valyutiin hansh togtvortoi baih, tusviin aldagdalgui baih, eh uusver hangalttai baih, hadgalamjiin huu buursan baih yostoi ged tsogtsoor ni asuudliig shiidej baij buurnuu gehees ingej hyazgaar togtoovol ediin zasag ni ulam dampuurna

Avatar

Иргэн 2017-11-14 103.229.122.7

Хадгаламжийн хvvг хадгалуулсан монгоний хэмжээнээс хамааруулж боддог бол зvгээр. Их монго хадгалуулаад хvvгээр амьдардаг баячуулын эсрэг бодлого явуулаачэээ

Avatar

Зочин 2017-11-14 165.91.12.209

Их мөнгө ч гэсэн хадгалаад байвал ханш нь унана ш дээ. Ханшийн уналт мөнгөний их багаас хамаарахгүй. Хэрвээ их мөнгөнд бага хүү тогтоовол их мөнгөтэй хүн бизнес хийх эсвэл мөнгөө гадаад валют болгох хоёр аргатай болно. Гадаад валют авбал төгрөгийн ханш бас л унана шүү дээ.

Avatar

Zochin 2017-11-14 202.72.240.4

Niit hadgalamjiin 97 huvi n 30 ger buliih, uldsen 3 huvi n mongolin busad ger buliih gesen uu. Hadgalamjiin huugee buulgaad zeeliin huugee buulgaach ee.

Avatar

зочин 2017-11-14 185.107.81.233

Зийгийн дүү юу 30 гэр бүлээ нэрлэчээч хө мэдээд авъя

Avatar

Zochin 2017-11-14 202.72.240.4

Niit hadgalamjiin 97 huvi n 30 ger buliih, uldsen 3 huvi n mongolin busad ger buliih gesen uu. Hadgalamjiin huugee buulgaad zeeliin huugee buulgaach ee.

Avatar

Husel 2017-11-14 202.72.240.4

Ehnii jiluuded undsen zeelees mash baga hasagdsan murtluu ihenh tulsun mungu n zeeliin huu tulsun bh ym.

Avatar

Husel 2017-11-14 202.72.240.4

Zeeliin huug ergen tulultund tentsuu huvaadag bolbol ch. Ehleed huugee bish zeelee ch mun adil hemheegeer avdag bol ch

Avatar

ЗОЧИН 2017-11-14 202.9.41.12

ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ НЬ ЗӨВ

Avatar

ЗЭЭЛИЙН ХҮҮНД ХЯЗГААР ТОГТООХ НЬ ЗӨВ 2017-11-14 202.9.40.21

Банкны малнууд ард түмнээ шулаад л дуусна.

Avatar

Зочин 2017-11-14 27.123.214.90

Mongoo hadgalsan humuus bugd shatah ni bn shuu. Mongoo tataj ehlehed buruudahgui. Biznes erhlegch boloh heregtei. Mongol biznes hiihed taatai orchin.

Avatar

Зочин 2017-11-14 27.123.214.90

Ingej zugeer helsen ugiig ni zeregtsuulj bichij bhaar yag yamar sanaa undeslel devshuulj bgaag ni neg negeer tsegtstei haritsuulj haruulbal yaasiin. Humuus argumentees ni iluu helsen huniig ni haraad shuumjleed bn. Hen iluu uran tsetsen ug helsen ni iluu garaad bn. Arai neg taliig bariad neg taliig duviilguud bgam bish uu news. Hadgalamjiin huu buurval hadgalamjid naiddag huuhduud ajilguichuud hugshid geed emzeg bulgiin humuus ehnii eeljind hohirno. Zeeliin huu bagasgaval biznes erhlegchid hojino geh yum. Hadgalamjgui bolson irged yuugaa avahav dee. Bugd adil hoosorno. EZ humigdana. Baga huutei zeel avya gevel belen huviin baiguullaguud bga bailgui dee. Zaaval bankaar oroldoh shaardlaga bnu. Hadgalagchdaa shiitgeed ortei humuusee uramshuulya gj bga yumu.

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

банкаараа оролдвол зимбабве аргентин венесуел ливи грек шиг болно

Avatar

зоо 2017-11-14 219.142.99.4

бусад улс орон болоод байхад манайх л болохгүй байв гэж яасан ханаж цаддаггүй гэдэс гүзээтэй хүмүүс байдгий. хүүгээ буулгаач. Буулгах гэж оролдохыг ч хүсэхгүй байна шдээ. хэдэн жил шулахиймбээ одоо болсон

Avatar

Зочин 2017-11-14 202.21.106.154

Эрдэнэ минь битгий ард түмэнд хайртай гэж матрын нулимс гаргаад байгаа. Үнэхээр сайн юм хийх гээд байгаа юм бол буруу аргаар авсан газраа буцааж өгөөд өөрийн мафын хүмүүсээ АН-с гаргаж, дэлхийгээс далд ор. Монголд л хэрэгтэй

Avatar

jj 2017-11-14 217.186.195.143

Hadgalamjgui bol haanaasaa zeel avah geed bainaa. Jil mongoo hadgalaad nus shig huu avbal hun bolgon banknaas hadgalamjaa tatna.Banknii salbar dampuurna

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

Банкаараа оролдвол грек венесуел ливи аргентин зимбабве шиг болно

Avatar

ху ц 2017-11-14 219.142.99.4

ард түмнээ шулсаар байх уу

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

зээлийн хууг тереес хучээр тогтоож болохгуй аядуу хандахгуй бол венесуел аргентин ливи зимбабве грек шиг болно

Avatar

zohun 2017-11-14 27.123.214.85

unenbat gej bas l butexgu noxordoo orlogo saitai xunde bankaa ylaan xamgaalagh hug l xamgaalna

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

зээлийн хууг тереес хучээр тогтоож болохгуй аядуу хандахгуй бол венесуел аргентин ливи зимбабве грек шиг болно

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

зээлийн хууг тереес хучээр тогтоож болохгуй аядуу хандахгуй бол венесуел аргентин ливи зимбабве грек шиг болно

Avatar

Зочин 2017-11-14 103.26.193.28

зээлийн хууг тереес хучээр тогтоож болохгуй аядуу хандахгуй бол венесуел аргентин ливи зимбабве грек шиг болно

Avatar

Зочин 2017-11-14 202.131.227.250

Зээл авахаа л больчихолдоо. Зүгээр сууж байгаад л бага хүүтэй мөнгийг халамж байдлаар ашиглах соирхолтой хэсэг нөхдүүд байнаа. Энэ чинь өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм эдийн засгийн зүй тогтол. Эдийн засаг сайжраад ирвэл хүссэн хүсээгүй хүү буурна.

Avatar

хэзээ 2017-11-14 219.142.99.4

хэзээ сайжрахий тэр эдийн засаг , гаднаас банк оруул эсвэл

Avatar

Зочин 2017-11-14 202.131.227.250

Зээлийн хүүг хүчээр буулгах санал нэгдэж байгаа хүмүүст хэлэхэд "одоо олдохгүй байгаа зээлийн бараа, сураг бүр алга болох болноо" . Манай улс ямар Венесуэл, Зимбабве байгаа биш. Энэ чинь зах зээлээрээ зохицуулагддаг зүйл шүү дээ эрхэм С.Эрдэнэ гишүүнээ.

Avatar

санаа 2017-11-14 112.72.8.90

Хадгаламж эзэмшигч нар хэд билээ тоолуураар оруулдаггүй мөнгө хэд билээ гэдгийг эхлээд тооцох нь зүй бизээ. Иргэд хадгаламжид мөнгөө хийхгүй байнаа гэдэг нэг талаасаа хар мөнгө /тооцоонд ордоггүй/ их байнаа л гэсэн үг биз дээ. Нөгөө талаас банкууд нээлттэй компани хэлбэрт шилжвэл мөнгөний эх үүсвэр нэмэгдэнэ. Гээд ярих зүйл их дээ. Үнэнбат ерөнхийлөгч өрөөсгөл байна даа гэж бодлоо.

Avatar

Зочин 2017-11-14 66.181.186.148

Za hucheer zohitsuulbal hamag ul hudluh hurungu unet tsaas huvitsaa metiin zuiluud bugd und orno. Bair turees gd buh zuil unetei bolno. Bid yaj smidarhiin. Huu huurval naad bayachuud chin hamag ul hudluh gazariig hamaad avna. Baidal hur hund bolno. Hedhen biznes hiideg nuhduud l hojihiin bailgui.

Avatar

zochin 2017-11-14

Unegui shahuu mongoo hen ashigluuldag yum baruunii hogjiltei ornuud mongo ihtsen gazar oor, mongold mongonii dutagdaltai buurai oron uchiraas huu ondor baigaa ediin zasgiig zah zeeliinh jamaar n yavuul . Belenchilsen bieiin amaraar halamj harsan , huunii zovj olson mongiig zugeer unegui ashiglahsan muuhai mongol setgelgeeneesee garah heregtei.

Avatar

Амгаа 2017-11-14 202.21.116.90

Би ч гэсэн зээлдээ өндөр хүү төлдөг ч үүнийг аргагүй зүй тогтол гэж үздэг. Өөр яах юм. Зээл нь бүр олдохоо байчихвал та нар ер нь яана гээд байгаа юм. Кредит өндөртэй хэдэн том компаниас бусад нь дарга цэрэггүй ажил ч үгүй амьдрал ч үгүй болдоггүй юм уу. Энд Үнэнбатыг хараагаад байгаа нөхдүүд нэтийнхээ төлбөрийг төлөх цалингүй болно гэдгээ ер ойлгож байгаа болов уу? Уг нь хөрөнгийн биржээс жинхнээсээ санхүү босгож болдог бол энэ нь эрсдлийг банкны сектрээс хуваалцаад хавсаргад нь өгөөжийг нь буюу банкны хүүг ч ихээхэн бууруулмаар байгаа юм. Даан ч манайх болохоор төрд байгаа болгон уруугаа харчихсан байдгийн бас нэг жишээ болохоос хэтрэхгүй юм.

Avatar

иргэн 2017-11-14

банкинд байгаа хадгаламжийн 95% нь цөөхөн гэр бүлд байж тэр өндөр хүүгээр хөлжиж байдаг гэсэн. Тэгэхээр жирийн иргэдэд бараг хадгаламж хуримтлал гэж байхгүй Яагаад гэвэл бүгд ямар нэгэн өндөр хүүтэй зээлтэй байцгааж байгаа. Тэгэхээр зээлийн хүү буурвал нийт иргэд дундаж давхарын бизнеснийхэнд л ашигтай Харин өндөр хүүтэй хадгалмжтай цөөхөн нөхдүүд л бэлэн орлогоосоо салах учраас эсэргүүцээд байгаа гэж л харагдаж байна даа. Гэхдээ Эрдэнэ гишүүн ухрахгүй айхгүй үзээд батлуулчих байх гэж найджий нь шүү

Avatar

ИРГЭН 2017-11-14 202.72.245.200

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БООМИЛЖ БАЙГАА МАНАЙ НЭРТЭЙ ТАНАЙ БАНКНУУДЫН ЭЗЭД УЛС ТӨРЧДИЙГ УГЖИЖ АТГАСААР ИРСЭН ЭНИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ

Avatar

Зочин 2017-11-14 202.170.68.176

Гадаадаас бага хүүтэй мөнгө оруулж ирээд банкаар дамжуулан монголчуудыг шулж байгаа луйврын гучин гэр бүлээр төлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-11-14 182.160.3.2

Зээлдэгчдийн зээлийн хүүг нь улс даана гэж бүлтрээд Жэнко ерөнхийлөгч болчихсон, энэ удаа С.Эрдэнэ гуай зээлийг навс бууруулна гэж 2020 онд ЕС болох нь дээ. Үхэр Монголчууд хууртаж ханахгүй юм. За, зээлийн хүүг төр хүчээр бууруулна гэж үзье, харин алдагдлаа зээл авахыг мэддэггүй, авч чаддаггүй хүмүүсээр төлүүлдэг юм. Ер нь Баабар, Бат -Үүл, Үнэнбат, талийгаач Чулуунбат ….. гэсэн цөөхөн юм ойлгодог хүмүүс үнэнийг ярьдаг юм шүү дээ.

Avatar

Зочин 2017-11-14 202.170.68.176

30 гэр бүлийн мөнгө байгаа юм чинь хүүгээ буулгахгүй одоо гадаадын банк л орж ирэх хэрэгтэй УИХ-ын гишүүдийн ихэнх нь 30 гэр бүлийн талд байгаа тул дэмжигдэхгүй

Avatar

Зочин 2017-11-14 182.160.3.2

Жилийн 8 хувийн ипотекийн бага хүүтэй зээл авч байгаа хүмүүсийн өмнөөс ард түмний мөнгөөр жилийн үлдсэн 5 орчим хувиар төлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төлбөргүй юмс нэг ч байхгүй. С.Эрдэнэ гуай 2020 онд ЕС болох пиараа хийгээд байгаа юм уу? Сонгууль эхэлчихжээ.

Avatar

Иргэн 2017-11-14 66.181.168.8

Батаа гуай, хувийн банкууд /Төрийн банкаас бусад/ зээл олгоод л, улс эрсдэлийг нь даагаад байдийм уу. ккк. Албадлагын арга хэмжээ авсан банкуудын хувьд л хадгаламжийг эрсдэлээс хамгалаах зорилгоор улс эрсдэл үүрч байсан удаатай. Ийм тохиолдолд чанаргүй зээл нь эргээд улсын нуруунд үүрэгдээд үлддэг.

Avatar

Батаа 2017-11-14

18% дээш бүх зээл дэлхийн жишгээр чанаргүй зээлд багтана. Иймээс өндөр хүүтэй зээл өгсөн хүн байгууллага хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг хуульд оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-11-14 50.24.94.62

Зээлийн хүүг захиргааны аргаар буулгая гэж төсөөлвөл юу болох вэ? Ерөнхийдөө мөнгөн хөрөнгийг хадгалж болдоггүй хадгалах тусам үнэ цэнээ алддаг. Тиймээс банк өөрийн хадгалсан мөнгөө зээлүүлээд байгаа юм биш харин зах зээл дээр байгаа мөнгийг хадгаламж нэрээр татаж эргүүлэн зээлдэг. Хэрвээ зээлийн хүүг хүчээр буулгавал банкууд хадгаламжийн хүүгээ мөн адил буулгах шаардлагатай болно. Яагаад гэвэл хадгаламжийн хүү зээлийн хүүнээс бага байх ёстой. Гэтэл инфляци ийм их байхад ямар ч тэнэг хүн мөнгөө бага хүүтэй хадгалуулахгүй. Гадаад валют болгоно. Тэр хэмжээгээр мөнгөний ханш гадаад валюттай харьцангуй дахин унах болно. Хадгаламжийн хомсдолд орсон банк зээлүүлэх хөрөнгөгүй болно түүнчлэн зээл олно гэдэг харганы ноос түүж эсгийн хийхээс хэцүү болно. Энэ арга бол буруу арга юм. Одоо зөв аргыг бичье. Зөв арга бол импортыг багасгаж гадаад валютаа дотооддоо барих мөн түүнчлэн экспортыг нэмэгдүүлж илүү доллар олох. Ингэснээр төгрөгийн ханш чангарч инфляци багассанаар хүмүүс төгрөгт итгэх итгэл сайжирч бага хүүтэй ч гэсэн банкинд хадгалуулж эхэлнэ улмаар хадгаламжийн бага хүүг дагаад зээлийн хүү буурах боломжтой. Тиймээс нефтийн үйлдвэрээ барих хэрэгтэй импортыг орлох бүтээгдэхүүн сайн хийх хэрэгтэй. Мөн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүний борлуулдаг дотоодын компаниудыг сайн дэмжих хэрэгтэй. Хар муйхараар ард түмэндээ сайн хүн болж харагдах гээд байгаа С. ЭРДЭНЭ болих хэрэгтэй. Ер нь баахан бэлэн мөнгө тарааж инфляци өсгөсөн улс төрчдийн буруу шүү дээ өндөр хүү чинь.

Avatar

123213 2017-11-14 43.228.129.155

bitgii hudlaa bankiig hamgaalaa. manaid baigaa bankuud bol ursulduugui. bie bieniigee orlogiig hamgaalah oligopol umaa.

Avatar

Зочин 2017-11-14 50.24.94.62

Банк хамгаалсан юм бишээ. Банкинд аудит оруулж хэр орлого олж байгааг шалгаж болох байлгүй дээ. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр банк буруутгахаас илүү яагаад ийм болсон шалтгааныг нь олоод эмчилбэл үр дүнтэй. Популизм дагаад наад улс төрчид чинь биднийг хэзээ ч баяжуулахгүй гэж боддог хүмүүс. Худлаа наанаа сайхан юм яриал бидэнд хайртай болж гэнэ.

Avatar

Зочин 2017-11-14 103.9.90.130

Зээлний хүү өндөр байгаа шүү дээ хичнээн жил ингэж ярих вэ дээ нэг бодлогын арга хэмжээ аваачээ хэдэн арилжааны банк чинь ард түмнээ шулахаас өөр юу хийж байна ард түмэн чинь дартагтай туллаа банкнаас хэзээч хүссэн зээлээ авч чадахгүй байна банкны эдийн засагч нар хахууль авч зээл шийддэг нь үнэн

Avatar

123 2017-11-14 43.228.129.155

Ene unenbat ediin zasag hugjuuldug hvn bishee. bank hugjuuldug hvn. odoo ene zeeliin hvvg buulgah heregtei. Gadaadiin bank oruulah heregtei. hedii boltol ene oligopol bankuudad ard irgedee shuluulj baih ium be?

Avatar

Зочин 2017-11-14 103.10.22.70

хадгаламжийн хүүгээ бууруулаад зээлийн хүүгээ мөн адил буулгаа. Тэртэй тэргүй банкны олох ашиг хэвээрээ л байна шүү дээ. Хадгаламжын хүү болон зээлийн хүү буурсан тохиолдолд эдийн засгийн цусны эргэлт аандаа сайжирна.

Avatar

зочин 2017-11-14 50.24.94.62

мэдээж банкны олох орлого ижил байна. Гэхдээ ямар ч тэнэг хүн инфляци ийм их байхад тийм бага хүүтэй мөнгөө хадгалуулах уу?

Avatar

Зочин 2017-11-14 202.21.124.17

Популизм аа популизм Эрдэнээ минь ээ.

Avatar

zochin 2017-11-14 43.242.243.129

hamgiin ashihtai salbar bahk bizdee .!! irgedee undur huugeer dampuuruulsan

Avatar

banktai ashig sonirhol negtei nohor doo ene Hudalbat 2017-11-14 119.40.100.222

buulgaval oligtoihon buulgah heregtei. Zeeliin huu deed tal ni 10 huvi l bn geh met. terendee taaruulaad hadgalamjiin huugeeree orsoldog. Tom hadgalamj ezemshigch tsoohon oligarhiud mongoo avaad zailna l biz. Haana hadgalah bilee de. Biznest, EZt mongoo oruulna. Ternees iim ondor huutei gazar shudarga biznes hogjihgui.

Avatar

13213 2017-11-14 43.228.129.155

Ene unenbat odoo bolioo, arduudiig bank shulj duuslaa odoo bushuuhan hvvg 1 orontoi toond oruulahgvi bol ediin zasag chine suirlee.

Avatar

zochin 2017-11-14 66.181.189.122

halamj taraahaasaa umnu uunees ch saihan zuil chalchij ulsaa suiruulsen dee.zeeliin huug zahirgaadaad uunees ch dor zuil uzne.uzsenii daraa negent oroitson baih bolno.azgui tahianyydaa gej.

Avatar

Батаа 2017-11-14

Зээлийн хүүнд хязгаар тавих нь маш зөв. ЭЗ мэдлэг сул ард түмнээ бизнес эрхэлж буй хамгаалах хамгийн бодлого. Харин банк банхүүгийн байгууллага 18% дээш хүүтэй зээл олгосон бол эрсдэлийг улс хариуцахгүй гэдгийг хуулинд оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-11-14 202.131.243.190

Үнэнбат Монголын банкуудад үргэлж үйлчилж, ард түмнээ шулалцаж ирлээ. Гадны банк оруулахгүй, үргэлж эсрэг. Хүүгээр нь дандаа шулах бодлогыг индрээ болгодог. Үнэхээр үндэсний эрх ашгийн эсрэг байдаг хүн дээ. Одоо болиосой.

Avatar

Зочин 2017-11-14

Энэ муу Үнэнбат чинь Алт дилерийн хэргээр улс орныг хохироож байсан [Хориотой Үг] шүү дээ. Одоо болтол гай тариад л явна. Зээлийн хүүгээр ард түмнээ данжаадууд шиг хүүлж байгаа банкуудыг энэ мэт нохойнууд нь хамгаалж байх юм.

Avatar

Зочин 2017-11-14 202.9.41.33

zailaa myy ats min, ovoo shunaltai, nieed unench ezendee, shavhruuaasaa salah durgui bgaa boltoi. neeree l uuruu shavhruutai bval ard tumen hooltoi bnuu ygui yu, zeeliin huund darluulj bnuu gui yu hend hamaatain geh ni

Avatar

Зочин 2017-11-14 43.228.131.110

Uuruu z**l malaa

Avatar

Зочин 2017-11-14 103.9.88.210

Тэр стартеги та нарыг гараад, бид байдагаа барсны дараа л боловсрогдох байхдаа Худалбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж