"Сокольника" цэцэрлэгт хүрээлэнд 4000 мод суулгана

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

"Сокольника" цэцэрлэгт хүрээлэнд 4000 мод суулгана

"Сокольника" цэцэрлэгт хүрээлэнд 4000 мод суулгана

Москва хотын “Сокольника” цэцэрлэгт хүрээлэнд төрөл төрлийн 4000 мод суулгахаар нийслэл хотын захиргаа шийджээ. Энэ оны тавдугаар сарын 29-30-нд болсон хүчтэй шуурганд эндхийн ихэнх мод үндсээрээ булгарсан юм.

“Сокольника”-д 1575 агч мод, 1824 далдуу буюу зөөлөн цагаан мод, 189 тэс, 98 царс, 94 туулайн бөөр, 55 нарс суулгана. Эд бол бүгд бат бөх үндэстэй модод. 7-10 жил ургасан, 3-4 метрийн өндөртэй моднууд байна” хэмээн “Сокольника” цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтан ярьжээ.

Нийтдээ 500 гектар газарт мод суулгах бөгөөд нийт суулгацын таван хувь нь үхэх магадлалтай гэж тооцжээ. Харин таван хувиас илүүгээр мод үхвэл ажил гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр шинэ суулгацаар солих юм.

Тавдугаар сарын 29-30-нд болсон хүчтэй шуурганы улмаас 12 нас барж, 200 гаруй хүн бэртэж гэмтэн, 17 мянган мод булгарч, 285 байшин, барилгын дээвэр хуурч унажээ. Мөн 2100 гаруй машин салхинд булгарч унасан мод, хуурсан дээвэр, сууринаасаа сугарч унасан рекламны самбар зэрэгт цохигдон эвдэрч, гэмтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж