Оросууд МИ-171А2 нисдэг тэргийг экспортод гаргана

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Оросууд МИ-171А2 нисдэг тэргийг экспортод гаргана

Оросууд МИ-171А2 нисдэг тэргийг экспортод гаргана

Дубай хотноо болж буй олон улсын авиа шоунд оролцож байгаа Оросын “Вертолеты России” холдинг МИ-171А2 нисдэг тэргээ худалдах гэрээ хийжээ. Нисдэг тэргийг Энэтхэгийн Vectra Group худалдан авах гэрээ байгуулсан байна. Зорчигч тээврийн зориулалттай МИ-171А2 нисдэг тэрэгний хувьд энэ нь анхны экспортын гэрээ болж байгааг “Вертолеты России” холдингийн хэвлэлийн мэдээнд онцолжээ.

Гэрээний заалт ёсоор 2018 онд анхны бүтээгдэхүүнээ Энэтхэгийн захиалагчид нийлүүлнэ. “Дэлхийн хэд хэдэн улс манай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа. МИ-171А2 нисдэг тэргийг Энэтхэгт нийлүүлэх гэрээ амжилттай болсноор манай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүсийг өдөөх болно” хэмээн “Вертолеты России” холдингийн ерөнхий захирал Андрей Бакинский хэлжээ.

Олон зорилгоор ашиглаж болох МИ-171А2 нь МИ-8 болон МИ-17 нисдэг тэрэгний дундаас гаргаж авсан шинэлэг, олон функцтэй загвар юм. Хуучин загваруудыг бодвол бараг 80 орчим өөрчлөлтийг хийжээ. Нисдэг тэрэгний хөдөлгүүр нь ВК-2500ПС-03 загварын дижитал удирдлагатай. Дижитал удирдлагатай учраас нисдэг тэргийг хоёр хүн удирдах боломжтой болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж