Москвагийн номын сангууд 80 мянган ном тараана

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Москвагийн номын сангууд 80 мянган ном тараана

Москвагийн номын сангууд 80 мянган ном тараана

‘Москва хотын номын сангуудаас 80 мянга орчим номыг  үнэ төлбөргүй авч болно’ гэсэн мэдээллийг Москва хотын захиргаа албан хуудсаараа дамжуулан Даваа гаригт /2017.11.13/ мэдээлжээ. Гэхдээ эдгээр ном нь хуучирч навсарсан, алдаатай, уншигчид тэр болгон эрэлхийлдэггүй номууд ажээ. Үнэгүй авч болох номын жагсаалтыг списанные-книги.рф гэсэн сайтад арванхоёрдугаар сард гаргах гэнэ.

Хэрэгцээгүй номыг түгээх энэхүү аянд Москва хотын 200 орчим номын сан нэгджээ. Үүн дотор том номын сан ч байгаа. Тухайлбал, Н.А.Некрасовын нэрэмжит Төв номын сан, И.С.Тургеневын нэрэмжит номын сан-уншлагын танхим, М.А.Светловын нэрэмжит Москва хотын залуучуудын номын сан уг аянд нэгджээ.

Москва хотын Соёлын өвийг хөгжүүлэх төвийн тэргүүн Мария Рогачевагийн хэлснээр аяны хүрээнд номын сангууд хэрэгцээтэй номоо солилцох боломж бас бүрдэж байгаа аж. Жагсаалт хэвлэгдсэнээс хойш гурван сарын дараа хэн ч авалгүй үлдсэн номуудыг кофе шоп зэрэг газруудад санал болгох гэнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж