Фото: Аварга Кисэносато эхний өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан юм. 2017.11.12
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо өнгөрөгч ням гаригт эхэлсэн. Башёгийн гурав дахь барилдаан энэ цагт өндөрлөлөө.
Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Такакешогоор гурав дахь даваагаа авсан бол эхний өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан аварга Кисэносато Чиёотарюүгаар хоёр дахь даваагаа авлаа. Тэгвэл өнөөдрөөс эхлэн аварга Харүмафүжи Д.Бямбадорж башёг өндөрлүүллээ. Тэрбээр эхний хоёр өдөр дараалан ялагдаад байсан юм.
Башёг их аварга Хакүхо, озэки Гоэйдо, Такаясү, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн, Аминишики нарын бөхчүүд гурван даваатай тэргүүлж байна.
Кюүшюү башёгийн 3 дахь өдрийн дараа: /2017.11.14/
- Хакүхо М.Даваажаргал 3-0
- Озэки Гоэйдо 3-0
- Озэки Такаясү 3-0
- Араваши Э.Дөлгөөн 3-0
- Аварга Кисэносато 2-0
- Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0
Ч.БОЛОР