“Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

“Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр

“Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр

Өнөөдөр “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр. Энэ жил тус өдрийг “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин – Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” уриан дор дэлхийн нийтээрээ тэмдэглэж байна. Өнөөгийн байдлаар Дэлхий дахинаа 10 эмэгтэй тутмын 1 нь буюу 199 сая эмэгтэй чихрийн шижин өвчтэй амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 313 саяд хүрэх магадлалтай байна.

Эмэгтэйчүүд нь чихрийн шижингээс сэргийлэх мэдлэгтэй байснаар гэр бүлийнхээ хоол, хүнсний байдалд анхаарч, тэдэнд эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний эрүүл зан үйлийг төлөвшүүлэгч юм. Түүнчлэн Эрүүл мэндийн боловсрол өндөртэй ээжүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд амьдралын туршид нь сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс ирээдүй хойч үеийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтот бүлэг болох охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудалд анхаарлаа хандуулах нь үр дүнтэй юм.

Та өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, эрүүл зөв хооллох дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж