ШИНЭ НЭР: Шинэ цагийн саксафончин | News.MN

ШИНЭ НЭР: Шинэ цагийн саксафончин

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

ШИНЭ НЭР: Шинэ цагийн саксафончин

“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа шинэ зочноор саксафончин залууг онцоллоо. Улсын филармонийн дэргэдэх Баянмонгол чуулгын гоцлол саксафончин Г.Ган-Эрдэнэ тус чуулгад долоон жил ажиллаж байгаа залуу уран бүтээлч бөгөөд түүний монгол дууны ковер уран бүтээлүүд сошиалд чамгүй олон сонсогчтой болжээ.

ГАНБААТАРЫН ГАН-ЭРДЭНЭ: 1990.04.05.

Төгссөн сургууль:

Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургууль /1998-2008 он/

Цэргийн хөгжмийн сургууль, үлээвэр хөгжмийн анги /2008-2010 он/

Мэргэжил: Саксафонч

Одоо эрхэлж буй ажил: Улсын филармонийн дэргэдэх Баянмонгол чуулгын гоцлол саксафонч

Сошиал хуудас: Saxophone Ganaa /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ 

-Багадаа морин хуур тоглодог байх үеэсээ улсын уралдаанд оролцож, өөрийгөө сорьж үздэг байсан. Саксафон хөгжим сурснаасаа хойш буюу 2010 онд Цэргийн хөгжмийн сургуульд суралцаж байх үед  “Хурд” хамтлаг, “TВ8” телевиз хамтран “Monstar” шоу зохион байгуулж таарсан юм. Тэр шоунд анх саксафон хөгжмөөрөө оролцож, “Олны таашаалд нийцсэн” гэсэн номинацийн эзэн болж байлаа. Тухайн үед тэмцээний зөвлөх шүүгчээр ‘Баянмонгол’ чуулгын дуучин Х.Төмөрбаатар гуай ажиллаж байсан юм. Надад Х.Төмөрбаатар ах “Чи ‘Баянмонгол’ чуулга дээр очиж, Гавьяат жүжигчин Л.Сүхбаатар ахаасаа зөвлөгөө аваарай” гэж хэлсэн.

Удалгүй ‘Баянмонгол’ чуулга руу очтол ахмад хөгжимчид бүгд сууцгааж байлаа. Хэрэг зоригоо хэлээд, хөгжмөө үлээж үзүүллээ. Тэгсэн ахмад уран бүтээлчид маань “Гайгүй хүүхэд байна. Чамайг чуулгадаа авна” гээд, тэгж л анх чуулгынхаа босгыг алхаж байлаа. Миний хувьд анх энэ шоугаар дамжуулан ‘Баянмонгол’ чуулгынхаа босгыг алхсандаа хамгийн их баярладаг. Би энэ түүхийг байнга ярих дуртай.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ХӨГЖИМ ТОГЛОЖ СУРСАН БЭ?

-Багадаа морин хуур тоглодог хүүхэд байлаа. Манай гэр бүл 2002 онд хотод шилжиж ирээд, Монголын хүүхдийн ордонд Ч.Хүрэлээ багшаар гурван жил морин хуур  заалгасан. Арван жилийн сургуулиа төгсөөд Цэргийн хөгжмийн сургуулийн саксафон хөгжмийн ангид элссэн.

Манай аав цэрэгт байхдаа хөгжмийн салаандаа саксафон тоглодог байсан юм билээ. Би анзаардаггүй байж байгаад сүүлд л мэдсэн юм. Яагаад ч юм, Цэргийн хөгжмийн сургуульд ороход саксафон хөгжим их ойр санагддаг байлаа. Тийм ч болохоор багш нараасаа зөрсөөр байгаад саксафон хөгжмийн ангид орсон. Биерхүү хүүхэд байсан учраас багш нар намайг том хөгжмийн ангид оруулах сонирхолтой байдаг байсан.

САКСАФОН ХӨГЖМИЙН ОНЦЛОГ?

-Аялгуу нь чихэнд их сонсголонтой хөгжим. Сонсохоор л хүний сэтгэлд ч юм уу, зүрх сэтгэл рүү хүрч чаддаг. Ер нь зөөлөн, тансаг, чамин хөгжим. Хөгжим болгон адилхан. Хөгжимчин хүн тухайн хөгжмөөрөө дамжуулан дуулж байдаг. Тиймээс хөгжимчний дотоод ертөнц тухайн хөгжмөөр дамжин гарч байдаг гэж ойлгож болно. Би хөгжмөө тоглож байхдаа дотроо “Энэ хөгжмийг яаж хүний сэтгэлд хүргэх вэ” гэдгийг хамгийн их бодож, хөгжимддөг.

Хүмүүс үлээвэр хөгжмийг тоглож сурахад амьсгаа их чухал гэж ярьдаг. Бусад утсан болон даралтат хөгжмөөс ялгаатай нь бүх зүйл ажиллаж байдаг. Хуруу гар хөдөлнө, уруул, хэл ажиллана. Хөлөөрөө темпээ авч байх жишээтэй. Яг хөгжмөө тоглож сурсан тохиолдолд амьсгал авахад тийм ч хүндрэлтэй биш.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-‘Баянмонгол’ чуулгынхаа ажлын хажуугаар чөлөөт цагаараа өөрийн студидээ уран бүтээлийн шинэлэг санааны эрэл хайгуул хийнэ. Бусад үед аль болох гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхийг хүсдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би сүүлийн үед гадаад дуу гэхээсээ илүү монгол дуунуудаараа ковер хийж байгаа. Бага багаар соло уран бүтээл хийсээр л байна. Он гаргаад тоглолт хийх бодолтой. Гэхдээ хэдийд гэдгийг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Хөгжимчин хүн тоглолт хийх хэцүү.

Саксафон хөгжим жазз хөгжмийн төлөөлөл мөн л дөө. Гэхдээ саксафончин бүр өөрсдийн гэсэн төрөлтэй. ‘Баянмонгол’ чуулгын хувьд олон улсын стандарт жазз хөгжмийн бүтээлүүдийг тоглодог. Харин миний хувьд илүү поп жазз стилиэр тоглох сонирхолтой. Энэ мэт онцлогоо тоглолт хийвэл харуулахыг хичээнэ ээ.

. Саксафончин Г.Ган-Эрдэнэ /Гэрэл зургийг Н.Батмөнх 2017.11.13/

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Өөрийгөө илүү хөгжүүлж, хөгжмийн бүтээлүүдээ түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. Өөрийнхөө хэмжээнд студидээ хөгжмийн сургалт явуулдаг. Гурван шавьтай. Өнгөрсөн жилийн өдийд Монголын хамгийн анхны ахмад саксафончин О.Түмэнбаяр ахтай хамтран “Саксафон хөгжимчдийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байсан.Монголд одоогоор хуучнаар Хөгжим, бүжгийн коллеж болон Цэргийн хөгжмийн сургуульд мэргэжлийн саксафон хөгжимчин бэлтгэдэг. Гэхдээ мэргэжлийн саксафончин тун цөөн бий.

Нийтийн дууны тоглолт дүүрэн үзэгчтэй байдаг ч жазз хөгжмийн амьд тоглолтод 300 хүн арайхийн цугладаг нь харамсалтай санагддаг. Улсын хөгжлийг урлагаар нь хэмждэг гэдэг. Тиймээс залуу үеийнхнээ, монголчуудыгаа амьд хөгжим илүү сонсдог болоосой гэж хүсдэг. Ядаж залуус маань хөгжмийн боловсролтой байх нь том соёл юм даа.

ҮЕ ТЭНГИЙНХЭЭ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Залуусын маань ихэнх нь их, дээд сургуулиа төгсөөд, ямар ажил хийх вэ гэсэн асуудалтай тулгарч байна. Би олон ах, эгч, дүүтэй учраас үүнийг сайн мэднэ. Хүн ямар ч мэргэжил эзэмшиж болно. Хамгийн гол нь өөрийн эзэмшсэн мэргэжлээ хайрлаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Дуртай ажлаа л хий. Хүн дургүй ажлаа дургүй л хийдэг. Саксафон хөгжмөөр хичээллэхийг хүссэн, сонирхож буй залуус надад хандвал би татгалзахгүй, зааж сургана. Аль болох өөрийнхөө чадах хэмжээнд зөвлөгөө өгч, хөгжим тоглох арга барилаа зааж өгөх хүсэлтэй байдаг.

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-14 122.201.31.214

Яг тодорхой, бүхэнд танилцуулсан ямар ая, хөгжим байгаа юм бэ?Тийм ая байвал энд гаргачихгүйдээ,сэтгүүлч??

Avatar

ганбат ах нь 2017-11-14 66.181.176.149

Ааа мундаг шүү би суралцвал яах уу дүү минь

Avatar

Зочин 2017-11-14

Huudei uran buteeliin ondor amjilt husiy

Avatar

dvv 2017-11-14 66.181.177.207

amjilt hvsie ahda zorisondoo hvren shvv ta

Avatar

Зочин 2017-11-14 99.38.99.208

Онгироо бацаан харилцаа муутай хүүхэд уулна авьяастай

Avatar

Нэрээ овогтойгоо утасныхаа дугаартай бич 2017-11-14 150.129.143.121

Битгий олон юм онхолдоод байгаарай писда минь

Avatar

tanih negen 2017-11-14 202.9.40.112

ugasaa vnen shd hariltsaanii dogoldoltoi zaluu

Avatar

Ganaa 2017-11-14 66.181.161.45

Zaa uuchilchildaa kkk

Avatar

Зочин 2017-11-14 103.57.95.164

Авьяасгүй харилцаа сайтай онгирдоггүй хүн чи [Хориотой Үг] за. Хүн авьяастай байж хол явдын за! Май!

Avatar

zochin 2017-11-14 203.91.118.254

mundag hogjimchin shuu iluu ih amjilt husie

Avatar

зочин 2017-11-14 202.131.245.186

мундаг шүү. амжилт хүсье

Avatar

Зочин 2017-11-14

Сурах гээд орлдож байгаа жаахан хүүхэд дээ . Таван жилийн дараа Түмэн баяр ах шигээ л сакс чин болноо

Avatar

Дуугүй бай 2017-11-14 150.129.143.121

Андуур

Avatar

Зочин 2017-11-14 103.57.95.164

Атаархаад байгаа юмуу даа өөрөө?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж