МАХН гэдэг нэр “төрхөмдөө” буцах уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

МАХН гэдэг нэр “төрхөмдөө” буцах уу?

УИХ завсарлах эсэхээ шийдэн манаргаж байх зуур МАХН гэдэг нэр “төрхөм” болох МАН-даа буцаж болзошгүй шийдвэрийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргалаа. МАН-ын хуучин нэр болох Монгол Ардын Хувьсгалт нам, МАХН хэмээх товчлол, бэлгэдэл, далбааг Н.Энхбаяр даргатай МАХН гэдэг шинэ нам хууль бусаар ашиглаж байгаа талаар МАН-аас гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэж МАН-аас өөр хуулийн этгээд Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/ хэмээх намын хуучин нэр, нэрийн товчлол, бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй гэсэн шийдвэр гаргалаа.  Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэр бэлгэдэл, далбааг аливаа этгээд ашиглахыг хориглоно” гэж заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн шүүх дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгджээ. 

Н.Энхбаяр даргатай МАХН дахин нэрийн асуудлаар шүүхдэх, тэр тоолонд МАН нэхэмжлэл барин дараа дараагийн шатны шүүхэд хандах ийм нэг тойрог МАХН гэдэг нэрийг тойрон энэ зунжин үргэлжлэх бололтой.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ч сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг давуу оруулахаас эмээж буй нь цаагуураа МАХН гэдэг нэрэнд сонгогчид төөрөлдөж, ирэх сонгуульд эрсдэл үүсгэхээр болсонтой холбоотой гэдгийг энэ үйл явдал дахин нотолж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж