Гоё сайхан байх, хөөрхөн, царайлаг болох тал дээр Өмнөд Солонгосын гоо сайхны мэс засал алдартай. Зөвхөн мэс засал төдийгүй гоо сайхны элдэв сонин бүтээгдэхүүн, хэрэгсэл тэндээс олж болно.
Сүүлийн үед Өмнөд Солонгосын ээжүүдийн дунд хүүхдийнхээ гоо сайхан, гадаад үзэмжид багаас нь анхаарах гэсэн шинэ тренд бий болжээ. Хүүхдийнхээ толгойны хэлбэрт санаа зовдог ээжүүд эмчилгээний зориулалттай дуулга маягийн зүйл хүүхдэдээ өмсүүлэх болсон байна. Үнийн хувьд 2.8-3.5 сая воны үнэтэй аж.
Тэрхүү эмчилгээний дуулгыг тогтмол хэрэглэснээс тухайн хүүхэд өсөж томрох үед толгойны хэлбэр зөв, дугуй болох гэнэ. Гэхдээ хүүхэд 5-6 сарын турш өдөрт 23 цаг тасралтгүй дуулгыг зүүх ёстой аж.
Эрүүл мэндийн хувьд аюул, эрсдэлгүй, гэхдээ зарим тохиолдолд толгой загатнах болон арьс улайж загатнах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй гэнэ.