Италид амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Италид амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглов

Италид амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглов

Италийн парламент амьтны эрхийг хамгаалсан шинэ хууль баталжээ. Хуульд зааснаар амьтдыг үзүүлбэрт ашиглах зорилгоор цирк, явуулын шоу хөтөлбөрт хэрэглэхийг бүрэн хоригложээ. Одоогоор Италид 100 орчим циркийн байгууллага 2000 гаруй амьтныг үзүүлбэртээ ашигладаг байна.

Амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглосон дэлхийн 41 дэх орон нь Итали болж байна. 

Сүүлд Ирланд мөн амьтны эрхийг хамгаалахын тулд амьтдыг циркт ашиглахыг хоригложээ. Энэ хориг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж