Олон улсын агаарын тээврийн үзэсгэлэн энэ сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо нээлтээ хийлээ. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн эл хотын онгоцны буудалд болж байгаа бөгөөд дөрвөн хоног үргэлжлэх юм. Тэгвэл үзэсгэлэнд БНХАУ-ын агаарын тээврийн үйлдвэрлэлийн корпораци гэх мэт тус улсын аж ахуйн нэгжүүд автомат удирдлагатай төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нисдэг тэрэг, байлдааны нисэх онгоц зэрэг бүтээлүүдээрээ оролцжээ.
Мөн энэ үеэр нислэгийн үзүүлбэрт анх удаа Хятадын агаарын цэргийн багийнхан урилгаар оролцсон байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ