МАН МАХН нэрээ өмчлөх эрхтэйг шүүх нотоллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

МАН МАХН нэрээ өмчлөх эрхтэйг шүүх нотоллоо

Намынх нь хуучин нэр (МАХН), бэлгэдэл, далбааг хууль бусаар ашиглаж байгаа талаар Монгол Ардын Намаас гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэж Монгол Ардын Намаас өөр этгээд Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) хэмээх уг намын хуучин нэр болон бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэр бэлгэдэл, далбааг аливаа этгээд ашиглахыг хориглоно” гэж заасныг үндэслэн шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Шүүх дээрх хуулийн заалтыг зөрчсөн болохыг тогтооож Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг сахин биелүүлэх үүргээ ийнхүү гүйцэтгэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж