Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө байгууллагаас хүүхдийн дуу дуулдаг, ярьдаг “ухаалаг” тоглоомыг хакерууд ашиглаж аюулгүй байдалд нь заналхийлж болзошгүйг анхааруулж, томоохон сүлжээ төвүүдэд ухаалаг тоглоомуудыг Зул сарын худалдаанаас өмнө худалдаанаас татахыг шаарджээ.
Германы хэрэглэгчийн эрх ашгийн төлөө байгууллага “Stiftung Warentest”-аас явуулсан судалгаагаар Bluetooth болон Wi-fi суурилуулсан тоглоомоор дамжуулан хакерууд хүүхдүүдтэй харилцаж, уруу татаж болзошгүй нь тогтоогдсон байна.
Туршилтад ашигласан долоон тоглоомын дөрөв нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байжээ. Тэдгээр тоглоомууд нь “Furby Connect”, “i-Que Intelligent Robot”, “Toy-Fi Teddy болон “CloudPets” ажээ.
Дээрх тоглоомууд нь Bluetooth холболт нь хамгаалалтгүй, нууц үг шаардлагагүй учраас гаднаас хэн ч нэвтрэх боломж олгож байгаа юм.” Argos”, “Amazon”,” Smyths” болон “Toys R Us” зэрэг сайтаар захиалга авч эхэлсэн эдгээр тоглоомын “Bluetooth”-д 10-30 метрийн зайнаас холбогдож байгаа нь хүүхдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл дагуулж байгаа юм.