Николь Ричи ’Fashion Star’-ийн зөвлөхөөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Николь Ричи ’Fashion Star’-ийн зөвлөхөөр ажиллана

Загвар зохион бүтээгч Николь Ричи NBC телевизийн цуврал “Загварын од” шоуны зөвлөхөөр ажиллахаар шийджээ. Тэрээр дуучин Жессика Симпсон, эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч Жон Варватос болон хөтлөгч Эллэ Макферсон нартай хамтран өөрийн брэндийг бий болгож, хэдэн сая ам.долларын гэрээг байгуулах хүсэлтэй дизайнеруудад зөвлөгөө өгч, шүүх ажилд гар бие оролцох юм.
Ричи саяхан үнэт эдлэл, гутал, нарны шил, гар цүнх, бэлэн хувцас зэргийг худалдаалдаг “House of Harlow” нэртэй худалдааны сүлжээ болон жирэмсэн ээжүүдэд зориулсан “Pea in the Pod” нэртэй дэлгүүрүүдийг тус тус нээн ажиллуулж эхлээд байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж