Ядуу иргэдэд Есүс Христийн хөргийг Си Жиньпиний хөргөөр солихыг уриалав

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Ядуу иргэдэд Есүс Христийн хөргийг Си Жиньпиний хөргөөр солихыг уриалав

Ядуу иргэдэд Есүс Христийн хөргийг Си Жиньпиний хөргөөр солихыг уриалав

Хятадын хөдөөгийн алслагдсан ядуу тосгон суурины христэд итгэгч олон мянган оршин суугчдыг ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлж буй орон нутгийн захиргаа Есүс Христийн зургийг Си Жиньпиний зургаар солихыг үүрэгджээ.

Жянши мужийн ЮйГань дүүрэг  бол Хятадын хамгийн олон хүн амтай бас хамгийн ядуу дүүрэг юм.  Мужийн нэг сая хүн амын 11 хувь нь ядуурлын доод түвшинд байдаг ба хүн амын 10 гаруй хувь нь Христийн шашинтнууд гэнэ.  Орон нутгийн нийгмийн сүлжээнд мужийн намын дарга Христэд итгэгчдийн сүсэг бишрэлийг урвуулж, намд итгэх итгэл өгсөн гэж бичжээ.

Си Жиньпиний удирдлага дор ХКН 2020 он гэхэд ядуурлыг бүрмөсөн арилгах амлалт өгсөн. П

Ядуу зүдүү амьдралаа өөрчлөхийн тулд Христэд биш, Си Жиньпинд итгэх хэрэгтэй гэж ХКН-ын сэнхрүүлсний дагуу Хятадын бөглүү тосгоны 600 шахам оршин суугч сайн дураараа хоймортоо өлгөсөн Есүс Христийн хөргийг Си Жиньпиний хөргөөр сольжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж