Монголын биатлончид олимпийн эрхийн тэмцээнд явлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Монголын биатлончид олимпийн эрхийн тэмцээнд явлаа

Монголын биатлончид олимпийн эрхийн тэмцээнд явлаа

Монголын биатлончид “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах сонгон шалгаруулалтын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр /2017.11.13/ хилийн дээс алхлаа.

Цуврал тэмцээн арваннэгдүгээр сарын 24-27-нд Норвегийн Сюсьонд эхэлж, арванхоёрдугаар сарын 07-10-нд Швейцарийн Ленцерхайде хотод үргэлжилнэ. Цаашлаад арванхоёрдугаар сарын  13-17-нд Австрийн Обертиллях, Словакийн Брежно Осерблэй, Германы Арбер хотод сүүлийн тэмцээнүүд болох юм.

Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар  Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажиллаж байна.

Тамирчдын тухайд эрэгтэйчүүдээс О.Гантулга, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Э.Ариунзул, А.Эрдэнэчимэг, Г.Сарантуяа, Д.Оюунчимэг, Т.Ариунболд нарын тамирчид спринт, индивидуал, холимог буухиа, ганцаарчилсан буухиа төрөлд цуврал тэмцээнд оролцоно.

Монголын биатлончдын хувьд олимпийн эрхийн оноо олгох 14 тэмцээний дөрөвт нь оролцож, 444 оноо цуглуулжээ. Одоо дээрх цувралд хэрхэн оролцохоос “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрх авах эсэх нь шийдэгдэх юм.

Олон улсын биатлоны холбооны дүрмээр 30 улсад олимпийн эрх олгодог ба Монголын баг одоогоор 43 улсаас 36-д эрэмбэлэгдэж байгаа аж. Үлдсэн таван цуврал тэмцээнээс зөрүүтэй байгаа 300 оноог нөхөж чадвал олимпийн эрх авах боломж бүрдэнэ гэсэн үг.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж