Ньюс хөтөч: Чингис хаан одон хүртэх эрхмийг зарлана

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Чингис хаан одон хүртэх эрхмийг зарлана

Ньюс хөтөч: Чингис хаан одон хүртэх эрхмийг зарлана

ХОТЫН ЦАГ АГААР

Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Буд гариг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1927.11.15 С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилов.

1934.11.15 Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо Сталинтай уулзав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 

  • Кибер аюулгүй байдлын “The Premier Cyber Security” өдөрлөг ICT Mall-д болно. Үйлчлүүлэгч, түншүүдийн аюулгүй байдал хамгаалалтын төлөв байдал, хамгийн их өсөлттэй байгаа халдлага, ирээдүйд юуг анхаарах шаардлагатай зэргийг ярилцах ба олон улсын хэмжээнд гарч буй түгээмэл халдлага, хэрхэн урьдчилан сэргийлэх болон бусад чухал сэдвүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулна. 

10.00

  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

11.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дулааны IV цахилгаан станцад ажиллана. 
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. 

11.40 

  • Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний талбайд БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Батлан хамгаалах яамны удирдлага болон Владикавказ хотын удирдлагууд оролцоно.

12.00

  • Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг тодруулж, зарлана.  Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Иргэний танхимд болно. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
  • Япон, Монголын балетчид хамтран тавьж буй ‘Хязгаараас ангид’ тоглолтын талаар Корпорайт Конвенш центрийн Еvent Hall-д мэдээлэл хийнэ. Японы бөлетчид, бүжиг дэглээчид, Японд бүжиглэж бга монгол залуус оролцоно.

18.30 

  • ‘Про стар’ продакшны шинэ уран бүтээл ‘Залуу мөрдөгчид’ киноны нээлт ‘Тэнгис’ кино театрт болно. 

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

10.00 

  • Энтрепренер эмэгтэйчүүдэд байх 10 чадвар уулзалт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд болно. АНУ-д улсад эмэгтэйчүүдийг хэрхэн бодлого, үйл ажиллагаагаар дэмждэг талаар туршлага солилцож, дэлхийн 50 орны амжилттай бизнес эрхэлж байгаа бүсгүйчүүдээс авсан судалгаанаас илтгэл тавина.

16.00 

  • Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулиас сар бүр зохион байгуулах ‘Бизнесийн хөгжил’ цуврал лекц, уулзалт тус сургууль дээр болно. Цуврал лекцийн зочноор ‘Бизнес 2.0 Академи’, ‘Датаком’ ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат уригджээ. 

18.30

  • Хэрхэн хоёрдогч орлогын эх үүсвэр бий болгох вэ? Amazon-ы Bestseller бөгөөд туршлагатай хөрөнгө оруулагч Patrick J. McGinnis өөрийн туршлагаасаа хуваалцана. Хаана: Шангри Ла Молл-ын зүүн талд Очир төв, 2 давхар, Smokehouse. Төлбөр: ₮15,000

22.00

  • Дэлхийн топ DJ Bassjackers Монголд. Corporate convention center-ийн Event hall-д түүний оролцох парти болно. Ерөнхий зохион байгуулагч On Ad Agency.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж