Чой Сун Шилд оноосон ялыг хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Чой Сун Шилд оноосон ялыг хэвээр баталлаа

Чой Сун Шилд оноосон ялыг хэвээр баталлаа

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдсон авлига, хээл хахуулийн хэргийн гол зангилаа гэгдэж буй Чой Сун Шилд оноосон гурван жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхээс хэвээр баталсан байна.

Сөүл хотын тойргийн шүүхээс Чой Сун Шилийг нэр хүндтэй их сургуульд охиноо элсүүлэх, улмаар сайн дүн авхуулахын тулд ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашигласан хэрэгт буруутгаж, өнгөрсөн зургадугаар сард гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Сөүл хотын дээд шүүх өнөөдөр /2017.11.14/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэж, баталсан нь энэ ажээ.

Чой Сун Шилийн хэрэг зөвхөн үүгээр дуусаагүй. Охиныхоо эрх ашгийн төлөө ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашигласан үйлдэлд нь оноосон ял энэ юм. Түүний нэр холбогдсон бусад авлига, хээл хахуулийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа.

Чой овогт нь өөрийн охин, 22 настай Чун Юү-раг Ихвагийн охидын их сургуульд тусгай журмаар элсүүлэх, улмаар өгөөгүй шалгалтуудын дүнг нөхөж тавиулахын тулд сургуулийн захирал, багш нарт дарамт шахалт үзүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм.

Энэ хэрэгт холбогдсон Ихвагийн охидын их сургуулийн ерөнхийлөгч асан Чой Кюн-хи, Чой Сун Шилийн хүсэлтийг гүйцээхэд гар бие оролцсон багш нар болох Ким Кюн-сүк, Намкун Гон нарын ялыг мөн Дээд шүүхээс хэвээр баталжээ. Анхан шатны шүүхээс Чой Кюн-хи, Ким Кюн-сүк нар тус тус хоёр жил, харин Намкун Гонд 1.6 жилийн хорих ял оноосон байжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж