Та өөрийнхөө дутагдалтай, сул тал гэж боддог чанарууд таныг бусдаас илүү ухаантай гэдгийг илтгэдэг байж мэдэх гэнэ. Тухайлбал, хумсаа мэрэх, залхуурч, ажлаас хойш суух зэрэг нь таны IQ төвшин өндөр болохыг илэрхийлдэг аж. Дараах жагсаалтыг сонирхоорой. Юмыг яаж мэдэх вэ? Таны дотор суут ухаантан нуугдаж байж ч мэдэх юм.
1. ТА БОЛ ЗАЛХУУ
IQ өндөртэй хүмүүс элдэв бодолд автаж, идэвхгүй байх хандлагатайг Британийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Тиймээс та залхуурч хэвтэх дуртай бол магадгүй ухаантай нэгэн байж ч болох юм.
2. ТА ЖИЖИГ САЖИГ ЗҮЙЛСИЙГ МАРТЧИХДАГ
Ой санамж төгс байна гэдэг ухаантны шинж гэж бид итгэдэг. Гэтэл сүүлийн үеийн зарим судалгаагаар мартамхай байх нь нэг талаар ухаантай, чадвартай хүний шинж гэнэ. Хүний тархи хоёр шалтгааны улмаас аахар шаахар зүйлсийг мартдаг. Нэгдүгээрт, шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд, хоёрдугаарт, шаардлагагүй жижиг мэдээллийг цэвэрлэж, шинэ чухал мэдээлэлд хангалттай зай талбай бэлтгэх. Тиймээс төдийлөн чухал биш жижиг сажиг зүйлсийг мартчихаад байгаадаа бухимдах хэрэггүй.
3. ТА ХААЯА ХААЯАХАН ХАРААЛ ХЭЛДЭГ
Муу муухай, хараалын үг урсгадаг хүнийг IQ муутай гэж шууд тодорхойлж болохгүй. Хааяа хааяахан хараалын үг хэлэх нь тухайн хүний үгийн сан баялаг болохыг илтгэх нэг хэлбэр гэнэ шүү. Харин үгийн сан арвин байх нь IQ өндөртэй хүний шинж юм. Тэглээ гээд хаа хамаагүй хараал зүхэл тавьж, бохир муухай үгсийг урсгах хэрэггүй. Үүнд ухамсрын, ёс зүйн асуудал ч яригдаж таарна.
4. ТА ДЭНДҮҮ ИТГЭМТГИЙ
Ухаалаг хүмүүс аливаа зүйлд тийм ч амар итгэдэггүй гэх. Гэтэл үнэн хэрэгтээ ухаантай, IQ өндөртэй хүмүүс итгэмтгий байдгийг эрдэмтэд тогтоожээ. Учир нь тэд амьдралыг илүү гэгээлгээр хардагтай нь холбоотой аж.
5. ТА МУУРАНД ХАЙРТАЙ
Мууранд дуртай, муур тэжээдэг хүмүүс бусдаас илүүтэй тайван, мэдрэмтгий бөгөөд IQ өндөртэй байдгийг харуулсан судалгаа цөөнгүй байдаг аж. Харин нохой тэжээдэг хүмүүс идэвхтэй, нээлттэй, аливаа дүрэм журамд захирагдах хандлагатай байдаг гэнэ.
6. ТА УЛААН МАХЫГ ТААШААДАГГҮЙ
Нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг эрдэмтэд саяхан танилцуулжээ. IQ өндөртэй хүмүүс малын махнаас илүү шувуу болон загасны мах, ногоо идэхийг илүүд үздэг гэнэ.
7. ТА МЭРГЭН САНАА ОЛОХДОО ГАРГУУД
Мэдээж гоц ухаантнууд нээлт хийдэг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ яг ч тийм биш. IQ өндөртэй хүмүүс аливаад шийдэл олох мэргэн санаа олохдоо гаргууд. Гэвч түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь бага. Учир нь тархи нь зогсоо зайгүй ажиллаж, дараа дараагийн шинэ санааг “үйлдвэрлэж” байдаг. Энэ хооронд эхнийхийгээ мартах, эсвэл үгүйсгэж эхэлдэг гэнэ.
8. ТА НОЙРОНД МУУ
Ухаантай хүмүүс шөнө дөл болтол сэрүүн байх хандлагатай гэнэ. Гэтэл ажлын шаардлагаар өглөө эрт босохоос аргагүйд хүрдэг. Та өөрийгөө шар шувуу гэдгээ мэддэг, гэвч хэв маягаа өөрчлөх гээд чаддаггүй бол түр ч болов санаа амар. Та магадгүй ухаантай нэгэн байх.
9. ТА ХУМСАА МЭРДЭГ
Хумсаа мэрэх нь мэдрэлийн гаралтай эмгэг зуршил гэгддэг. Харин саяхны судалгаагаар энэ нь төгс төгөлдөрт тэмүүлэх нэг хэлбэр байж болзошгүй гэх таамаг дэвшүүлжээ. Сэтгэл судлаачдын тайлбарлаж буйгаар арьсаа чимхэж зулгаах, үсээ зулгаах, хумсаа мэрэх зэрэг нь уйтгар гунигтай тэмцэж, сэтгэл хангалуун бус байдлыг тайвшруулахын тулд хийж буй “автомат” үйлдэл гэнэ. Төгс байдалд тэмүүлэх нь ухаантай хүний шинж тул дээр дурдсан муу зуршлууд таныг энгийн нэгэн биш гэдгийг илтгэж болох ажээ.
С.ЦЭЛМЭГ