Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд залуучууд юу хийхээ төлөвлөж амжаагүй байгаа бол дуулгах таатай мэдээ байна. Энэ сарын 12-нд “Metrotrend bikini party” Skyresort цанын баазад болох гэнэ. Тус шоунд Европын орнуудаас уригдан ирсэн үзэсгэлэнт мисс бүсгүйчүүд оролцох юм. Шоуны үеэр боди арт, шивээсний урлаг, топ брендийн гоо сайхны үйлчилгээ зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах бөгөөд олон гэнэтийн бэлэгтэй гэнэ. Тус бикини шоуг “Charlie’s Angels” загварын агентлаг, “Cosmopolitan” сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж