XX зууны хамгийн алдартай хамтлагийн нэг домогт “Битлз”-ийн гишүүн Ринго Старр одоо ч тайзны айдастай нэгэн гэнэ. Битлзийн бөмбөрчин, гитарчин асан 71 настай Ринго Старр одоо ч тайзан дээр гарахын өмнө түгшдэг хэвээр гэнэ. Түүнийг нөхөд нь тайзан дээр гарахын өмнө зоригжуулж тайвшруулдаг байжээ. Тэрбээр Австрийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тайзан дээр гарах бүрт хамаг бие салгалаад ирдэг. Би тайз руу гүйж гараад баллаад өгмөөр байдаг ч тэгж чаддаггүй байсан” гэж ярьжээ. Европт аялан тоглож буй Ринго Старрыг хүмүүс одоо ч “Битлз”-ийн нэг гэдэг учраас бардам явдаг нэгэн гэнэ. “Битлз”-ийн “Энхтайван, хайр дурлал” хэмээх мөнхийн уриан дор тэрбээр тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа юм. Тэрбээр шахуу цагийн хуваарийнхаа талаар “Бусад хамтлаг, дуучид долоо хоногт нэг юмуу хоёр л удаа тоглолт хийдэг. Харин би дор хаяж таван удаа тоглох болно. Яагаад гэвэл би завгүй байх дуртай” гэж тэрбээр ярьжээ. Хөгжим сонирхогчид түүнийг Жонн Леннон, Пол МакКартни нарын хаана ч хүрэхгүй “алиалагч” гэдэг ч тэрбээр “Би хэзээ ч тэдэн шиг байгаагүй. Гэхдээ би хамгийн шилдэг хамтлагтай дэлхийг тойрон аялан тоглож байсан. Би одоо ч хөгжмөө тоглож амьдарч байна. Энэ л миний мөрөөдөл. Өглөө сэрэх бүрдээ “Би бол хөгжимчин. Би бол домог” гэж хэлдэг “ гэжээ.
Н.Энх