76:1 Засаг унагаагч | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

76:1 - ЗАНДАНШАТАР

76:1 Засаг унагаагч

76:1 Засаг унагаагч

“Ньюс” агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг танилцуулж байна.

Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь Баянхонгорынхон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг андахгүй.

Улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль гурав дахь удаагийн ялалт нь болсон байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа дагадаг. Түүнийг батлах мэт УИХ-ын сонгуульд дөрвөн удаа Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөхдөө тойргоо ямагт зөрүүлжээ.

Одоо Г.Занданшатар гишүүн У.Хүрэлсүхийн танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Шинэ Засгийн газрын “гал тогоог барих” гол хүнээр томилогдсон юм. Гэхдээ Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, сайд болсон нь “буруу жишгийн сайд” гэх “чимэг”-тэй болгосон.

С.Батболдын Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан түүнийг танхимын жаргал, зовлонг мэдрэхтэйгээ болсон тул Ж.Эрдэнэбатын эсрэг ажиллахгүй гэж мөрий тавих хүн гарсан ч 33-ын бүлэглэлд хэзээний багтсан байв. Мөн Засаглалын хямралын талаар лекц уншиж, бусдыг сургаж явсан болохоор танхимаа унагах юм чинээ хэний ч ой тоонд багтаагүй нь бас үнэн.

Түүнчлэн түүний бас нэг үнэн  “бялуу” хуваалцахаас өмнө 65-ын бүлэг дотор Г.Занданшатар шиг нэр хүндтэй гишүүн ховор байв. Учир нь, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаж ажилласны зэрэгцээ ард иргэдээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх томоохон ажлыг удирдсан нь хэр баргийн аавын хүүгийн сонсоод байдаггүй магтаалын эзэн болгосон юм. Гэвч энэхүү рейтинг нь удаан хадгалагдсангүй.

Удам судар, боловсролын төвшингөөрөө МАН-ын 65 дотроо толгойд бичигдэх улстөрчийн нэг яах аргагүй мөн ч “Хадгаламж” банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт нэр нь холбогдсон байдаг. Дээрх хэргийг үйлдсэн гэх Ц.Чимэдцэрэнг ял авахад тухайн үед “У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр сугарч үлдлээ” гэх шүүмжлэлийг хэвлэлүүд бичжээ. Казино тоглосон гэх дуулиан ч энэ үеэр гарсан байна. Харин Г.Занданшатар гишүүнтэй ойрхон шадарладаг нөхөд нь “МАХН-ын дарга Н.Энхбаярын явуулгаас болж энэ хэрэгт нэр холбосон” гэж тайлбарлажээ.

Санхүү, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилснаар эхэлж байсан аж.

Харин 1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монголбанкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ.

Мөн онд түүнийг, дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон ажиллуулсан аж. Тэрбээр энэ ажлыг аваад тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан байна. Үр дүн ч гарч тус банк үр ашигтай ажилладаг байгууллага болж чаджээ.

Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон аж. Тэнд 2013 оны 12 дугаар сараас Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллажээ.

Энэ хугацаанд Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалж, улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн нь түүний онолынх нь нэг хэсэг байсан гэж хэлж болох юм.

Төгссөн сургууль, мэргэжил

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Шагнал

2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд “Алтангадас” одон

2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Гадаад хэл

Англи, Орос

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2017-11-14 103.57.94.36

14 сая доллараар мөрийтэй тоглосон чинь таны намтарт алга байхын ЗАНДАН ШАТАРАА

Avatar

аргагүй ш дээ 2017-11-14

Хамтрагч нь ерөнхий сайд болчихсан байгаа биздээ

Avatar

Зочин 2017-11-14 66.181.161.39

Сайн хvний vр, сvvтэй гvvний унага даа!!! Сайн л байх естой доо.

Avatar

Зочин 2017-11-14 122.201.22.76

2013 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг санаачлан батлуулсан эзэн нь энэ нөхөр шүү дээ!! Одоо улс даяараа түүний үр дүнг хахж цацатлаа амсацгааж байна биш үү, бид??? Ийм л гавьяатай хүн дээ!!!

Avatar

Зочин 2017-11-14 66.181.164.135

Хувь хүний реклам нийтлэл юмуу кккккккк

Avatar

Зочин 2017-11-14 122.201.31.210

Hogiin nobsh

Avatar

Бат 2017-11-14 103.229.122.79

Энэ нөхөр казино тоглохоос гадана. Монголд хамгийн хортой зүйлийг сэдэж цөмийн хаягдал булшлахаар Америкчуудтай нууц тохирч Ундраатай хамтарч нууц гэрээ байгуулж манаргаж явсан нөхөр шүү. Америкийн талыг баримтлагч муу хүн шүү. Болгоомжтой бай. Яагаад сайд болоод байдаг нь Барууны бууны нохой болоод л мөнгөөр бүхнийг худалдан авна шүү дээ.

Avatar

Гахайн тоорой 2017-11-14 122.201.22.134

Гахайн тоорой ч тоорой л доо. Гэхдээ монгол тоорой. Гадныхныг хөөж гаргасан. Одоо тэрийг дахиад нэг давалгаалаад өг. Цаана чинь бүх гол горхи, ундны ус ширгэж дууслаа. Хамаг юмаа гаргаад л байдаг улам тартагтаа тултал хувхайртал ядуураад байдаг. Одоо наад нүүрс зэс алтаа зогсоо

Avatar

Отуяа 2017-11-14 202.179.27.26

МАН-ын шилдэг улс төрч мэдлэг боловсролтой тэргүүний залуу Амжилт хүсье

Avatar

Зочин 2017-11-14 133.232.247.69

Энэ онгон даам хаанаас гараад ирвээ

Avatar

Tuukh-Duka 2017-11-14 103.9.89.194

MAN gutgelegees zalhlaa. Ed galzuu boljee. Zugeer l chimeegui z**l

Avatar

Зочин 2017-11-14 27.123.214.83

Засаг шийдэмгий, зоригтой, эрчтэй ажилламаар байх юм?! Огцорсон засаг унэхээр тер самарсан шуу.

Avatar

иргэн 2017-11-14 66.181.169.202

Энэ одоо аль талаас нь бичээд байна аа засаг унагагч ч гэх шиг. Засгаа унгаасан 33 Монголыг атгасан бүлэглэлийг эсэргүүцэж шудрага ёсыг тогтоох гэсэн жинхэнэ эх орончид шүү. Авилгал, хуйвалдаан үүр болсон бусдын дохиураар хөдөлдөг хуучин засгийн талын хүн бичсэн бололтой. Занданшатарын рейтинг Хэрэг эрхлэх газрын дарга болоод харин ч өссөн.

Avatar

Зочин 2017-11-14 202.9.43.96

Удмын 2-дахь үеийн комунист хүн ардчилагч болох уу?ХАА-н банкыг дампууруулж,хаан банк болгосон чимээгүй луйварчин гэж ярьдаг ш дээ.урвагч л байхгүй юу.түрүүчийн засагт ажлаагүйдээ энэ засагт дарга б.но гэж аванс авсаны хүчинд л урвалт хийсэн.огцруулна гэж нэг ч үг дуугараагүй байж дарга болчихсон чимээгүй хорчинг Баттулга магтаж онигоотсон ш дээ.

Avatar

иргэн 2017-11-14 66.181.169.202

[Хориотой Үг], луйварчин, дээрэмчний удам биш шудрага коммунист хүний удам байна ш дээ харин ч бахархамаар хүн байна. Одоогийн энэ ардчилагчид гээд байгаа нөхдүүд анархист луйварчид л байна ш дээ.

Avatar

Zochin 2017-11-14 202.179.30.194

Standfordiig tugsuj chadaagyi yum bna l daa khuurkhii. Eniig tend ajilluulaad baikhdaa ch yakhav dee. Ingeed l anketaa khyrtel khudlaa bugludug yumnuudad itgekhiin ch arga alga daa. Baingiin khoroonii khural deer Baasankhyy bilyy nuguu neg nukhriig live khiij baikhad ene zavshaaniig ashiglaad akh dyy nartaa mend devshyylii geed suugaad bsan. Ugaasaa khuuli bus shiidver gargaad suuj bsan baij yadaj duugyi baij boilno doo. Kheniig doromjlood bgaa n' oilgogdokhgyi l bsan shyy.

Avatar

Зочин 2017-11-14 129.94.8.5

Oroochgui zugeer beltgeldel baisan bilee shde naadah chine need tolgoitoi bish ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж