Оросууд америкчуудыг сандаргаж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Оросууд америкчуудыг сандаргаж байна

Оросууд америкчуудыг сандаргаж байна

АНУ-ын тариаланчид эртний өрсөлдөгч оросуудад ялагдлаа хэмээн The Wall Street Journal бичжээ.

“ОХУ энэ жил 83 сая тонн улаан буудай хураах төлөвтэй байгаа нь энэ улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэргүүлэгч гүрэн болж байгааг харууллаа. Энэ нь нэг акр газраас өмнө хожил байгаагүй бага ургац хураасан АНУ-ын тариаланчдад дарамт болж байна” хэмээн сонин бичсэн байна.

ОХУ ийнхүү ойрд байгаагүй их хэмжээний улаан буудай хураасан нь АНУ дахь үнэд нөлөөлж Чикаго хотын худалдааны танхимд нэг бушель /ойролцоогоор 27.22 килограмм/ улаан буудайн үнэ 4.19 ам.доллар болж уналаа. Энэ нь оросууд ургацаа хурааж эхэлснээс хойш улаан буудайн үнэ АНУ-д 25 хувиар унасан гэсэн үг юм.

ОХУ улаан буудайн гол экспортлогч болох боломжтой боллоо хэмээн WSJ бичсэн байна. АНУ-ын улаан буудайн гол экспортлогч “Америкийн улаан буудайн ассоциац” Египет дэх салбараа өнгөрсөн арванхоёрдугаар сард хаасан. “Бид улаан буудайн зах зээлд оросуудтай өрсөлдөж чадахгүй” хэмээн тус ассоциацийн төлөөлөгч Стив Мерцер хэлсэн.

Энэ зун гантай байж, салхи шуурга ихтэй байсан нь АНУ улаан буудайн ургацаа алдахад нөлөөлсөн. Харин ОХУ-д эсрэгээр зун маш таатай цаг агаартай байсан нь ургацад нөлөөлсөн. Сүүлийн таван жилийн байдлаар ОХУ-ын улаан буудайн ургац 70 хувиар нэмэгдээд байгаа юм.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр тус улсад тариалсан улаан буудайн хэмжээ нийт дэлхийн улаан буудайн экспортын 15 хувийг бүрдүүлж байна. 1970-аад оны дунд үед АНУ улаан буудайн экспортын 50 хувийг нийлүүлж байсан юм. Тус яамны мэдээгээр энэ жилийн АНУ-ын улаан буудайн ургац оросуудынхаа 2-3 дахин бага байх төлөвтэй байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж