Өнгөрсөн есдүгээр сард дампуурлаа зарласан аж ахуйн нэгжийн тоо 2009 оноос хойш түүхэн дээд хэмжээ тогтоож магадгүй байгааг ОХУ-ын Макро эдийн засгийн дүн шинжилгээ, богино хугацааны тооцооллын төв мэдээллээ.
Тус төвийн мэдээгээр энэ оны гуравдугаар улиралд өмнөх хоёрдугаар улиралтай харьцуулахад дампуурсан компанийн тоо гурван хувиар нэмэгдэж, 12.4 хувь хүрчээ.
“Энэ оны найм, есдүгээр сард дампуурсан аж ахуйн нэгжийн тоо 2015 онд үзэгдэж байсан оргил үетэй ойролцоо байна. Гэхдээ 2009 оны аравдугаар сард байсан 2.1 хувь гэсэн түүхэн дээд хэмжээнд хүрэхэд ойрхон байна” хэмээн тус төвийн тайланд дурджээ.
Хамгийн олон компани дампуурсан салбар нь барилгын салбар байна. Есдүгээр сард барилгын 242 компани дампуурчээ. Үүнээс өмнө 2014 оны есдүгээр сар, мөн 2015 оны гуравдугаар сард тус бүр 241 компани дампуурч байжээ.
Барилгын салбарын дараа худалдаа, хүнсний үйлдвэрлэл, машин үйлдвэрлэлийн салбар орж байна. Газар зүйн байршлаар авч үзвэл Вологод болон Волгоград муж, мөн Амурын хязгаарт хамгийн их компани дампуурчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ